Sunday, October 30, 2016

Гурван сая ам.долларыг дөрвөн аймгийн малчдад зориулна

Азийн хөгжлийн банк манай улсын Засгийн газартай хамтран иргэдэд түшиглэсэн гамшгийн эрдлийн удирдлагыг шинээр нэвтрүүлэн, турших гурван сая ам.долларын буцалтгүй тусламжийн төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Төслийн хүрээнд Дорнод, Говь-Алтай, Хөвсгөл, Сүхбаатар аймгийн малчдын зуд, ой хээрийн түймэр болон байгалийн бусад гамшгийг даван туулах чадавхийг сайжруулах юм.

Зуд, ой хээрийн түймэр нь Монгол оронд тохиолддог хамгийн их хохирол учруулдаг байгалийн гамшигт үзэгдлүүд төдийгүй сүүлийн арван жилд ган, зудын давтамж нь улам ихсэж байгаа аж. Тухайлбал, 2009-2010 онд тохиолдсон зудын үед нийт малын тоо толгойн 25 хувь хорогдсоны уршгаар 97 мянган малчин өрхийн амьжиргаа хүндэрсэн байна. НҮБ-ын тооцоолсноор малчин иргэдийн 41 гаруй хувь 2015-2016 оны зудын нөлөөлөлд өртөж, 1.1 сая тоо толгой мал хорогджээ.Харин ойн түймрийн улмаас жил бүр ойролцоогоор 60 мянган гектар талбайн ой мод устаж байна гэсэн тооцоо хийжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment