Thursday, August 25, 2016

Их сургуулийн халдлагаар 12 хүн амиа алджээ

Афганистаны Кабул хотын Америкийн их сургуульд өнгөрсөн шөнө террористууд халдлага үйлдсэн талаар "www.dailymail.co.uk" мэдээллээ. Тэгвэл уг халдлагаар амиа алдагсдын тоо 12-д хүрсэн байна. "Амиа алдагсдын дунд цагдаагийн албан хаагч бий" хэмээн Цагдаагийн газраас мэдээлэв.

Цагдаагийнхан их сургуульд халдлага үйлдсэн хоёр террористыг устгажээ. Халдлагын үеэр сургуульд 100 гаруй багш, оюутан байсан гэнэ. Цагдаагийнхан багш, оюутнуудыг яаралтай нүүлгэн шилжүүлж, байрыг хяналтадаа авчээ.

Уг халдлагын цаана ямар бүлэглэл байгаа нь тодорхойгүй байна. Эрх баригчид "Америкийг үзэн ядагч, тэрс үзэлтнүүд энэхүү халдлагыг зохион байгуулсан" гэж мэдэгджээ. Учир нь тус сургуулийг АНУ-ын Засгийн газрын 100 хувийн санхүүжилтээр байгуулсан бөгөөд ихэнх багш нь америкийн иргэн юм.

Б.Дэлгэрцэцэг

Let's block ads! (Why?)

Тусгай замын автобус буюу BRT төслийг эрчимжүүлнэ

Тусгай замын автобус буюу BRT төслийг эрчимжүүлнэ

29 минутын өмнө

        Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд "Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг зохион байгуулах тухай" А/614 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Засаг даргын тамгын газар, харьяа агентлагуудын бүтэц өөрчлөгдөн батлагдсантай холбогдуулан Тусгай замын автобус төслийг яаралтай, үр өгөөжтөй хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх 2012 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн "Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр"-ийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийн хуваарь 3-ын 2-т туссан хөтөлбөрийн нийт хэрэгжилтийг хариуцагч, гүйцэтгэгч байгууллагын төслийн нэгж байгуулах, удирдан зохион байгуулалтаар хангах зэрэг үйл ажиллагаатай холбоотой чиг үүргийг гүйцэтгэхийг "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" нийслэлийн өмчит хувьцаат компанид хариуцуулав.

Энэхүү шийдвэрийг Сангийн яаманд хүргүүлж, Азийн хөгжлийн банкнаас зохих саналыг авч үр дүнг танилцуулахыг "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" нийслэлийн өмчит хувьцаат компанид, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаярт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Let's block ads! (Why?)

Монгол хүүхдүүдийн ядуурлын байдлыг судлан танилцууллаа

Монгол хүүхдүүдийн ядуурлын байдлыг судлан танилцууллаа

31 минутын өмнө

        Хүүхдийн ядуурал насанд хүрэгчдийнхээс ялгаатай байдаг ажээ. Учир нь, хүүхэд орлогогүйгээс гадна өрхийн хэрэглээний талаар шийдвэр гаргахад оролцдоггүй тул хүүхдийн ядуурлыг тухайн өрхийн орлого, зарлагаар хэмжих нь дутагдалтай. Тиймээс хүүхдийн ядуурлыг орлогоос бусад хэмжээс буюу гачигдлаар тодорхойлох боломжтой гэж НҮБ-ын Хүүхдийн сангийн албаныхан онцолж байна. Монголын хамгийн ядуу өрхөд амьдарч буй 0-23 сартай 10 хүүхэд тутмын долоо нь нэгэн зэрэг дөрвөн гачигдалд өртдөг гэсэн судалгааг өчигдөр танилцуулав. Энэ үеэр Эдийн засгийн бодлогын судалгааны хүрээлэнгийн захирал Крис де Ньюбург судалгааг танилцуулахдаа "Монгол Улсад хүүхдийн ядуурал байгаа гэдгийг мэдэж байсан. Гэхдээ энэ удаагийн судалгаагаар хүүхдийн орлогын ядуурлаас илүүтэйгээр хүүхдийн олон хэмжээст ядуурал буюу хүүхэд ямар нэгэн хэрэгцээгээр гачигдаж байгаа эсэхийг судалсан юм. Жишээ нь, Монгол Улсад усан хангамж, ариун цэврийн байгууламж, орон сууц зэргээр бага насны хүүхдүүд гачигдаж байгаа нь харагдсан" хэмээв. Судалгааг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас хоёр жилд нэг удаа хийдэг Нийгмийн үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгаа болон Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаанд тулгуурлан гачигдлын олон хэмжээст давхацсан шинжилгээ (MODA)-ний аргачлалыг ашиглан хийжээ. Тус судалгаагаар Монгол Улсын нийт хүүхдийн хувьд усан хангамж, ариун цэврийн нөхцөл байдал тулгамдсан томоохон асуудал болох нь харагджээ. Ялангуяа хөдөө орон нутагт 5-14 болон 15-17 настай хүүхдийн тэн хагасаас илүү нь ундны цэвэр усны хүртээмж хангалтгүй бөгөөд гурван хүүхэд тутмын нэг нь шаардлага хангахгүй ариун цэврийн байгууламжийн асуудалтай тулгарч байгаа аж. Уг гачигдлын хүнд, илүү ноцтой байдал хөдөө орон нутагт, тэр дундаа хангайн бүсэд илүүтэй тохиолдож байгаа аж. Мөн Монгол Улсад хүүхдийн сургуульд хамрагдалт харьцангуй өндөр байдаг боловч сургалтын чанар, үр дүн хоцрогдолтой байгаа гэсэн судалгааны дүн гарчээ.

Г.Сүрэн

Let's block ads! (Why?)

Засгийн газрын гишүүдийн 48 хувь нь ХОМ-ээ бүртгүүлээд байна

Засгийн газрын гишүүдийн 48 хувь нь ХОМ-ээ бүртгүүлээд байна

24 минутын өмнө

        УИХ, Засгийн газраас томилогддог албан тушаалтнууд тухайн албан тушаалд томилогдсоноос хойш 30 хоногийн дотор хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж Авлигатай Тэмцэх Газарт бүртгүүлэх үүрэгтэй байдаг билээ.

Энэ дагуу наймдугаар сарын 23-ны өдрийн байдлаар Засгийн газрын гишүүдийн 48.3 % нь 2015 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн бөгөөд АТГ-аас Засгийн газрын гишүүн, дэд сайд нарт хуулийн хугацаанд багтаан мэдүүлгээ гаргах талаар зөвлөмж, чиглэл хүргүүлж, хяналт тавин ажиллаж байна.

Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар төрийн өндөр болон бусад албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлэг нь олон нийтэд нээлттэй байдаг тул дээрх албан тушаалтнуудын мэдүүлгийг 2016 оны гуравдугаар улиралд багтаан АТГ-ын цахим мэдээллийн сүлжээнд байршуулахаар бэлтгэж байна.

Эх сурвалж: АТГ

Let's block ads! (Why?)

Ким Чен Ун америкчуудыг сүрдүүллээ

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун АНУ-ын заналхийлсэн мэдэгдэл хийсэн талаар "www.dailymail.co.uk" мэдээллээ.

Ким Чен Ун "Хойдоос харвасан пуужин энэ удаад АНУ-д хүрэх болно" гэж мэдэгдсэн талаар "KCNA" агентлаг цахим сайтдаа нийтэлжээ. Удирдагч "Америкчууд тун удахгүй бидний бэлгийг хүлээн авна" гэсэн байна. Уг мэдэгдлийн хариуд Цагаан ордны тэргүүн Барак Обама "Бид ямар ч сүрдүүлгээс айхгүй" гэж хариу мэдэгджээ.

Пхеньян өчигдөр 8.00 цагт Япон руу алсын тусгалтай пуужин харвасан юм.

Тэдний харвасан "KN-11" загварын пуужин Японы тэнгист унасан билээ. Японы Батлан хамгаалах яам "Пхеньян санаатайгаар дайныг өдөөн турхирч байна" хэмээн буруутгасан бол Өмнөд Солонгос "Пхеньян НҮБ-ыг хоригийг зөрчлөө" гэж мэдэгджээ.

Б.Дэлгэрцэцэг

Let's block ads! (Why?)

Паралимпод оросууд оролцохгүй

Бразилийн Рио Де Жанейро хотноо ирэх сард эхлэх "Рио 2016 Паралимп"-д ОХУ-ын баг тамирчдыг бүхлээр хасах шийдвэрийг Спортын Арбитрийн шүүх дэмжиж буйгаа илэрхийсэн талаар "CNN" агентлаг мэдээллээ. Дэлхийн сэргээшийн эсрэг байгууллага "Оросын тамирчдыг зохион байгуулалттай сэргээш хэрэглэсэн. Энэ үнэнг ОХУ-ын Засгийн газар хүртэл олон улсаас нууцалсан" хэмээн мэдэгдэж, "Рио"-гийн олимпод оролцохыг хатуу хориглосон билээ. Тус байгууллага мөн ОХУ-ын Паралимпийн тамирчдыг хүртэл сэргээш хэрэглэдэг хэмээн мэдэгдсэн юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин "Үнэхээр хариуцлагагүй шийдвэр" гэсэн бол Ерөнхий сайд Дмитрий Медведев "Дэлхийн хүчирхэг багийг олимпийн наадамд оролцуулахгүй гэсэн увайгүй үйлдэл. Агуу их ялалтын эзэд болох Оросын баг тамирчдыг гутаасныхаа хариуг заавал хүртэх болно" гэж мэдэгджээ.

ОХУ-ын Паралимпийн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Андрей Строкин "Та бүхний шийдвэр олон тамирчны итгэл, зориг тэвчээрийг уландаа гишгэлээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гутаан доромжилсон үйлдэл болно" гэсэн байна.

"Рио 2016 Паралимп"-ийн 18 төрөлд 267 тамирчнаа илгээхээр ОХУ төлөвлөж байжээ.

Б.Дэлгэрцэцэг

Let's block ads! (Why?)

ТҮЦ-үүдэд шалгалт хийнэ

ТҮЦ-үүдэд шалгалт хийнэ

22 минутын өмнө

        Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 56 дугаар тогтоолоор баталсан "Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам"-ын хэрэгжилтийг хангуулж, үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар холбогдох байгууллагуудын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгууллаа.  

Ажлын хэсэг дээрх журмын хэрэгжилтийг шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулах, зөвшөөрөлгүй Түргэн үйлчилгээний цэгүүдийн судалгаа гаргаж цаашид зөвшөөрөлгүй Түргэн үйлчилгээний цэгүүдийг хэрхэх талаар санал боловсруулж, хяналт шалгалтыг 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 09 дүгээр сарын 01-ний хооронд зохион байгуулна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
 

Let's block ads! (Why?)