Sunday, October 30, 2016

Хөгжлийн банкны хэрэгт 4-5 хүнийг шалгаж байна

Прокурорын байгууллагаас өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Энэ үеэр Хөгжлийн банкийг тойрсон асуудлаар тодруулсан сэтгүүлчийн асуултад нийслэлийн Прокурорын хяналтын прокурор Б.Бясман "Хөгжлийн банкны удирдлагуудтай холбоотой хэрэг мөрдөн байцаалтад шалгагдаж байна. Одоогоор хэргийн улмаас хэдий хэр хэмжээний хохирол үүссэн асуудал тодорхой болоогүй. Хохиролтой холбоотой шинжээч томилж, шаардлагатай ажиллагаануудыг хийж байна. 

Удирдлагуудтай холбоотой хэрэгт нийт 4-5 хүнийг холбогдуулан сэжигтнээр татан шалгаж эхэлсэн. Мөн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбатыг аравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн сэжигтнээр тооцон таслан сэргийлэх арга хэмжээг авч Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгчийн захирамжаар хорьсон" гэх хариултыг өглөө.

В.Бат

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment