Sunday, October 30, 2016

ХЗХ-ны бодлогыг хэлэлцэнэ

"Хөгжлийн төлөө хамтдаа" уриатай хадгаламж, зээлийн хоршоодын Үндэсний хоёрдугаар форум маргааш Төрийн ордонд эхэлнэ. Монголд хадгаламж, зээлийн хоршоод үүсч хөгжсөний 20 жилийн ойн хүрээнд тус форумыг зохион байгуулж буй юм. 

Форумд Азийн Хадгаламж зээлийн хоршоодын холбоо, БНСУ-ын Хадгаламж зээлийн хоршоодын холбоо, Канад Улсын хоршоодын төлөөлөл, Монголын хоршооллын нэгдсэн холбоо зэрэг гадаад, дотоодын олон байгууллагын төлөөлөгчид оролцоно. 

Тус чуулганы үндсэн хуралдаанаар Хадгаламж зээлийн хоршооны хөгжлийн бодлогын асуудлыг, салбар хуралдаануудаар хамтын ажиллагаа, туршлага, үйл ажиллагааны онцлог зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. 

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment