"Эверестийн хатан хаан" таалал төгсчээ
16 минутын өмнө
Эверестийн оргилд хөл тавьсан анхны эмэгтэй Японы уулчин Юнко Табэй 78 насандаа таалал төгслөө. Тэрбээр дэлхийн дээвэр болсон долоон өндөр оргилд амжилттай авирсан ба уулын спортын түүхэнд "Эверестийн хатан хаан" хэмээн нэрлэгддэг юм. Японы "Киодо" агентлагийн мэдээлснээр Юнко Табэй хорт хавдраар өнгөрсөн пүрэв гаригт нас барсан байна. Тэрбээр 1975 оны тавдугаар сарын 16-нд Эверестийн 8848 метрийн өндөр оргилд амжилттай авирсан юм. Түүнчлэн 57 орны ноён оргилуудад амжилттай авиралт хийн уулын спортын түүхэнд тод гавьяа байгуулжээ.
0 comments:
Post a Comment