Зааланд хүмүүс дүүрэн. Багцаагаар 100-аад хүн байх шиг. Зарим нь бодлогоширч, зарим нь хөмсөг зангидаж, зарим нэг нь ямар нэгийг дэвтэрт тэмдэглэн сууна. Зааланд тун цэгцтэй, маш оновчтой зүйрлэл ишлэл, жишээ харьцуулалт аван ярих нэгэн хүний ярианд танхим тэр чигтээ авчээ.
"...Өөртөө итгэх итгэл байсан учраас хүмүүс өөрчлөгдсөн. Амжилтад хүрсэн хүмүүс бүгд л өөртөө итгэж байсан. Аз жаргал хүний тархинд байдаг. 1.5 кг жинтэй тэр жижиг супер компьютерийн тухай би ярих гэж байгаа юм. Өнөөдөр мөнгийг хаанаас олох вэ гэж бид хайгаад байдаг бол мөнгө хүний тархин дотор байдаг юм байна. Олон тэрбумтан тархиныхаа боломжийг зөв нээж мөнгөтэй, хүчтэй болсон. Юм булаагаад дээрэмдээд баян болсон хүн байхгүй. Дэлхийн бүх шилдэг компьютер бидний энэ 1.5 кг жинтэй тархи, түүний сэтгэн бодох чадварыг гүйцэхгүй..." гэж ярих энэ хүн бол Монголын эрчүүдийн нийгэмлэгийн тэргүүн, илтгэгч Ж.Цогтсугар.
Архинд орж гудамжинд гарч доод цэг хязгаарыг давж үзээд өөрийгөө ялж босч чадсан нэгэн. Сүүлийн жилүүдэд Монгол эрчүүдээ архины хорт зуршлаас татаж авах, амьдралд эргүүлэн авчрахын төлөө ажиллаж ирсэн гэдгээр нь хүмүүс түүнийг таньдаг. Түүний энэ удаагийн лекц "Тархины менежмент"-ийн тухай юм байна.
...2000-2010 оныг Америкийн конгресс тархины жил болгосон байдаг. Ардчилал байгуулж байгаа гэдэг манай төр энэ "Т" үсгийг мартаад Архины жилүүд" болгосон. 3000 хүний дотор нэг архины дэлгүүр байх ёстой бол 300 хүний дотор нэг дэлгүүр бий болгосон. Тархины тухай ярих болохоор архийг ярих болж байна. Нэг удаа архи ууж хүн согтох буюу хяналтаа алдахад 15-20 мянган тархины эд эс үхэж байдаг. Бид жилд дунджаар тавин баяр тэмдэглэдэг гэвэл тархиных нь бараг тал эс үхчихэж байгаа юм. Тал тархитай хүн чинь тал бодно, тал хайрлана, тал дурлана, үнэнч сэтгэл нь тал болно биз дээ. Ингээд Монголын бусгүйчүүд маань тал эр хүнтэй гэрлэчихээд тамаа цайж яваа зовж дүр зураг бий.
...Лекц яриаг маань ч сонсож чадахгүй болтлоо стресс дарамтад орсон залуус зөндөө таарч байна. Энэ зовлонгоос гарах хамгийн зөв зам бол Монгол үндэстэн өөрийгөө ялах, сэтгэлгээгээ өөрчлөх явдал. Өчнөөн жил би залуусаа аврах гэж архины тухай ярилаа. Одоо тархины тухай ярих цаг болсон. Өнгөрсөн зууны аргаар шинэ зууны хүмүүс залуустай ажиллаад байхаа больё. Тийм учраас шинэ зуунд оюун ухааны зуун. Оюуны зуунд оюун ухаантай холбосон бизнес ялна биз дээ. Нэг чанаргүй хямд бараа дарчихаад Нарантуул дээр нүүрээ улалзуулаад зогсож байдаг үе өнгөрсөн шүү дээ. Тийм зах зээлийг бид дамжсан. Одоо оюун санааны хүч боломжоо ашиглаж тархиараа бизнес хийж хөгжих цаг болсон.
...Би одоо 58 настай. Жилийн өмнө нэг бизнест орж үзсэн. Би зүгээр л гурван сая төгрөгийг компьютерийн араас олж чадахаар болсон. Тэгэхэд 28 настай залуу ажилгүй гээд явж байна. Архичдын эрин зууныг оюунлаг эрин зуун болгохын тулд тархи оюунаа үнэлж мэдэрч ажиллаж амьдрах хэрэгтэй байгаа. Монголын нийгмийг оюунлаг хөгжил гэрэлтүүлэх цаг болсон шүү. Мунхарлын эсрэг дайныг би зарласан. Урлаг соёлынхныгаа дуудаж байна.
...Би бөхийн өргөөнд энэ лекцийг үнэ төлбөргүй уншиж байсан. Бүр хэвлэлийн хурал хийж хүмүүст зарлаж байгаад хийсэн. Заалны талд нь хүн ирсэн. Гэтэл сарын дараа нэг хүн тэнд лекц уншсан. Тэгээд 30 мянган төгрөгийн такс аваад бөхийн өргөө дүүрсэн. Ирсэн хүмүүс бүгдээрээ хэтэвчээ гаргаад түрийвчиндээ мөнгө дуудсан. Бурзай бурзай гээд. Үүнийг хараад миний нулимс асгармаар болсон. Миний ард түмэн ямар хэцүү мунхарч байна аа гэж. Мөнгө олдог түрийвч гэж хаана байна. Тэгвэл ажил хийх шаардлага байхгүй. Мөнгө олдог түрийвчтэй болцгооё. Тэгээд шоудаад явцгааж байя л даа... Харин интернэтээр мөнгө олж байна. Тийм бизнес бодитой байна. Миний нэг найзын 30 жил ажиллаад аваагүй мөнгөнөөс их мөнгийг нэг жил компьютер интернетийн ард суугаад олж болж байна...
Монголын эрчүүдийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч Л.Цогтсугар тархины менежмэнт лекцээрээ ийн ярилаа. Мэдээж түүний ярианы агуулгыг би нэлээдгүй товчилсон байгаа. Түүний яриандаа хэд хэдэн удаа онцолсон маш бага мөнгө оруулаад 20, 30 сая төгрөг олж чадсан яг ямар бизнес байдаг талаар та бүхэн Ж.Цогтсугар гуайн цуврал лекцэд суугаад мэдэж болох тул товчильё.
Харин түүний лекц дотор амьдралаа сонирхолтой болгож дэлхийн хамгийн сайхан газруудыг үзэж харах боломж байгаа талаар өгүүлсэн нь анхаарал татсан. 2500-4000 доллар болох аялалд ердөө 300 орчим доллар төлөөд оролцож болох тийм аяллын компани бий болжээ. Яг л орлого хуримтлал багатай Монголчууд бидэнд зориулсан мэт. Энэ талаар түүний лекцэнд суугаад дэлгэрэнгүй мэдээлэл мэдлэг олж авч болох юм билээ.
Бид насан туршдаа мөнгө цуглуулж байр машинтай болоод жаахан илүү мөнгө бас нас байвал гадаадад аялна гэж үздэг гутранги талдаа болчихсон. Зарим нэг нь бүр гутранги буюу дэлхийгээр аялах бол зөвхөн мөнгөтэй баян хүмүүсийн сонголт гэж үздэг. Гэтэл бидний нэг сардаа ил далд шоудчихдаг 300-600 мянган төгрөгөө оруулаад гэр бүл найз нөхдөөрөө дэлхийн сайхан үзэсгэлэнт газруудыг үзэж Дубайн тансаг буудлын 100 давхарт өглөөг угтаж болох боломж байгаа гэнэ. Үүнийг бүтээлчээр ашиглах ба өөрт хэрэгтэй бизнес болгоход ердөө нэг компьютер интернет холболт хэрэтэй. Нэмэх нь мэдээж нөгөө тархины менежментээ хөгжүүлжсэн, мэдрэмжтэй зоригтой итгэлтэй нэгэн болох ёстой.
Бидний ярьж хэлж сурснаар "Модны 2"-ын замд GRAND HILL зочид буудлын танхимд болсон "Тархины менежмент ба Мөнгө аялал" лекцийн товчийг харахуй ийм байна. Илтгэгч нь Ж.Цогтсугар...
https://www.facebook.com/tsogtsugar.jambal?fref=ts.
Д.Баяр
0 comments:
Post a Comment