Saturday, October 10, 2015

Украины цэргийнхэн их буугаа татаж эхлэв

Украины хүчнийхэн Луганск мужийн галын шугамнаас их буугаа бямба гаригт ар тийш нь татаж эхэлжээ. Энэ тухай Украины зэвсэгт хүчний жанжин штабын хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв.

Бид бас маргааш ч зэвсгээ татна гэж тэр мэдэгдлээ. Үүний өмнө өөрийгөө зарлан тунхагласан Луганск ард улс  галын шугамаас 100 мм-ээс бага калибрийн зэвсгийг ар тийш татаж дуусгаснаа мэдээлсэн байлаа.

Фото: ИльяПиталев / РИА Новости

Энэ үеэр Украин дахь Европын хамтын ажиллагаа, аюулгүй байдлын байгууллагын шалгах албаныхан Донецкийн нисэх буудлын ойролцоо хүчнийхний хийсэн минометын буудлагыг буруутгалаа. Тус байгууллагын тэргүүн ЭртугрулАпаканөөрийн түгшүүрийг илэрхийлээд бямба гаригийн үдээс хойш уг хэрэг бүртгэгдсэн гэлээ. Энэ үеэр Донецкийн сайн дурын цэргийн нэг хүн үрэгдэж, хоёр нь шархаджээ.

Шалгалтын хэсгийн тэргүүн талуудад хандан  гал зогсоох дэглэмийг сахихыг уриалсан байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment