Фото: Burhan Ozbilici / AP
Анкара хотын төмөр замын буудлын дэргэд болж байсан цуглаан дээр гарсан дэлбэрэлтийн улмаас амь үрэгдэгсдийн тоо 95 хүн болов гэж Туркийн засгийн газрын мэдээнд тулгуурлан Reuters мэдээлэв.
Эмнэлэгт 246 хүн хүргэгдсэний 48 нь сэхээн амьдруулахад байна.
Аравдугаар сарын 10-ны өглөө төмөр замын буудлын орчим курдын талын Ардын ардчилсан намынхны жагсаал хийхээр цуглаж, тэд Курдын ажилчны нам, Засгийн хооронд гарч буй сөргөлдөөнийг зогсоохыг шаардах гэж байсан юм.
Дэлбэрэлт болох үед тэнд 14 мянган хүн цугларсан байв. Болсон хэрэг явдлын хариуцлагыг хэн ч хүлээсэнгүй. Гэрч нарын яриагаар, хоёр амиа золиослогч бөмбөг дэлбэлжээ. "Исламын улс" бүлгийнхэн уг аллагыг зохион байгуулсан байж магадгүй ажээ. Мөн туркт хориотой Курдын Ажилчны хнамын дайчдын оролцоо байгааг цагдаагийнхан үгүйсгэсэнгүй.
Дэлхийн лидерүүд терроын хэргийг буруутгаж, эмгэнэлийг Туркийн эрх баригчдад илгээж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment