Wednesday, October 14, 2015

Уураг тархиа хөгжүүлэх энгийн аргууд

1. Дасгал хөдөлгөөн хий.

Ном уншиж, зурагт компьютер ширтэж, ажил хичээл, замын түгжрээ, утаа, улс төр гэсээр өөртөө амрах цаг гаргахгүйгээр үл барам эрүүл мэндээ гээгээд байгаа юм биш биз? Дасгал хөдөлгөөн, тэр дундаа аэробек нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэд хэдэн судалгаагаар тархины үйл ажиллагааг идэвхижүүлж, сэтгэн бодох чадварыг дээшлүүлдэг болохыг тогтоожээ. Өдөрт ердөө 30 минутыг аэробект зарцуулахад та "тархи"-ндаа багагүй хөрөнгө оруулалт хийнэ гэсэн үг юм.

2. Дасгал хийж байхдаа хөгжим сонс.

Ингэх нь танин мэдэхүйг тань хөгжүүлнэ. Энэ талаар явуулсан олон ч судалгаа, баримт нотолгоонууд  байдаг бөгөөд дуу хөгжим, тэр дундаа сонгодог хөгжим сонсох нь орчноо мэдрэх хийгээд хэл ярианы чадварыг хөгжүүлдэг байна.

3. Бодибилдингээр хичээллэ.

Хүчний буюу хүндийн өргөлтийн дасгалуудыг штангаас авахуулаад төрөл бүрийн зориулалтын төхөөрөмжүүд дээр хийж эхлэх нь булчингийн үйл ажиллагааг сайжруулж ясыг бэхжүүлж өгдөг ч мөн тархины үйл ажиллагаанд эерэг нөлөөтэй гэнэ.

4. Бүжиглэ.

Бүжиглэх нь бие организмаас гадна сэтгэл санааг өргөж өөдрөг эрч хүчтэй хормуудыг бэлэглэнэ. Мэдээж энэ нь таны сэтгэл санаа, оюун ухаанд тань сайн үр дүнг авчрах болно. Тэгэхээр өнөөдрөөс эхлээд бүжгийн  ая цуглуулах болох нь ээ дээ…

5. Гольф тогло.

Гольфоор хичээллэх нь таны алжаалыг тайлж амраахаас гадна тархины бүтцийн үйл ажиллагаанд онцгой нөлөөтэй спортын төрлүүдийн нэг ажээ.

6. Йогоор хичээллэ.

Энэ нь таны сэтгэл санааг тогтворжуулж, анхаарлыг тань төвлөрүүлж, хамгийн гол нь тархийг сэтгэж бодохоо болих буюу уймраа мартамхай болохоос сэргийлэх давуу талтай гэнэ.

7. Сайн унтаж амарч бай.

Бөх нойрсдог хүмүүсийн сурч мэдэх, анхаарлаа төвлөрүүлэх болон санах ойн чадвар өндөр байдаг. Амралтын өдрүүдээрээ сайн унтаж амарсан хүмүүс ирэх өдрүүддээ эрч хүчээр дүүрэн байдаг тухай судалгааны дүн гарсан гэнэ.

8. Дуг хий.

Шөнө нь сайн унтаж амарч чадаагүй хүмүүст зөвлөхөд хэсэг дуг хийгээд авах хэрэгтэйг дуулгая. Нэгэн судалгаагаар 90 минут дуг хийгээд авсан хүмүүсийн санах ойн чадвар сайжирдаг гэдгийг тогтоожээ. Харин өөр нэг судалгаанд хэдхэн минут дуг хийгээд авах нь сонор сэрэмжийг дээшлүүлдэг гэнэ. Нөгөөтэйгүүр зарим эрдэмтэд дуг хийх зууртаа зүүдэнд автсан хүмүүсийн санах ой л сайжирдаг гэж үзсэн байх юм.

үргэлжлэл: letter.everyday.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment