Wednesday, October 14, 2015

Монголчууд зөвлөлдөх ардчиллыг сонгох нь зөв үү?

Монголчууд зөвлөлдөх ардчилалыг сонгох нь зөв үү?

Монголчууд дундаасаа төлөөлөгч сонгож, шийдвэр гаргах эрхийг төлөөгч иргэндээ өгдөг болоод 25 жил өнгөрчээ. Эхэндээ ард түмэн нь төлөөлөгчдөө итгэж, улс орныхоо хөгжил, тусгаар тогтнолд эерэг сэтгэлээр ханддаг байлаа. Гэтэл сүүлийн жилүүдэд олон нийт, иргэд өөрсдийнхөө сонголтод илтгэл алдарч, улс төр дахь шийдвэр гаргачдаа, луйварчин төрхөөр хардаг болсон. Энэ бол төлөөллийн ардчилалын систем үнэгүйдэж эхэлсний бодит жишээ. Мөн Монгол Улсын эдийн засаг уналтанд орж, таналт, хасалтыг илүүд үзэх болсон нь монголчууд зөвлөлдөх цаг ирсний илрэл гэж судлаачид тайлбарлаж байна. Тухайлбал улс төрч, гишүүн асан Г.Занданшатар "Хямралыг эмчлэх жор зөвлөлдөх ардчилал. Тиймээс ардчилал нь иргэн таны үзэл бодлыг тусгахын төлөөх зөвлөлдөөн" гэж тайлбарлав. Иймээс тэрбээр ардчиллын загалмайлсан эцэг С.Фишкиний бүтээл "Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэхүй" номыг монгол хэлнээ хөрвүүлж, монголчуудад уншуулахыг хүсчээ. Товчхондоо монголын нийгэмд өнөөдөр үүссэн асуудал, түүнээс гарах шийдэл нь юу вэ гэсэн асуултанд хариулт өгөхийг номыг хөрвүүлэн бичиж, өнөөдөр олон нийтэд албан ёсоор танилцууллаа.

"Зөвлөлдөх ардчиллын гол санаа болсон асуудлыг зөвлөлдөж, учрыг нь олж хужрыг нь тунгааж дэнсэлдэг, ил тод, нээлттэй ардчиллын шинэ хнлбэр Монголд нэвтэрвэл манай эдийн засагт асар их хурд үр дүн авчрах нь тодорхой" гэж "Мongolian Economy" сэтгүүлийн эрхлэгч Д.Бэхбаяр тайлбар хийв. Харин Зохиолч гүн овгийн Г.Аюурзанын тухайд "Улс төрийн онолын ном зохиолч хүнд хүртээлгүй гэж би боддог байлаа. Тиймээс уншиж байсангүй. Уншлаа гэхэд ямар нэгэн дээдийн санаа олно гэж итгэж байсангүй. Харин 'Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэхүй' хэмээх энэхүү номыг санаандгүй сөхчихөөд, цааш тавьж чадалгүй автав. Ямар эрүүл саруул сэтгэлгээ, ямар уйгагүй судалваа, ямар шинэлэг суурь байв. Хамгийн гол нь 'Ардчилал бол иргэн бүрийн үзэл бодлыг тусгахын төлөөх зөвлөлдөөн' гэдгийг өмнө надад хэн ч ингэж тайлбарлаж өгөөгүй юм" хэмээн тайлбарлажээ.

Эрдэмтэн, судлаачид монголын ардчилал ба өнөөгийн нийгэмд тулгараад буй эдийн засгийн хямралд, хэрхэн давж туулах гарц гаргалгааны талаар хэлэлцэж, шийдэл нь зөвлөлдөх ардчилал гэж үзжээ. Өөрөөр хэлвэл зөвлөлдөх ардчилалын аргачлалыг Монголдоо нэвтрүүлснээр иргэд тэгш эрхтэй мэдээлэл хүртэж, тулгамдсан асуудлыг хамтын хүчээр оновчтой шийдэх боломжтой болох юм. Энэ нь эргээд улс, орны нийгэм, эдийн засгийн хүрээнд эерэг өөрчлөлт гарахад нөлөөлнө гэв.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment