Wednesday, October 14, 2015

“Монгол нүүдэлчин” үзэсгэлэн нээгдлээ

Гэрэл зурагчин, аялагч Г.Ган-Өлзийгийн "Монгол нүүдэлчин" гэрэл зургийн үзэсгэлэн "Blue moon" галерейд өнөөдөр нээлтээ хийлээ.

Монгол ахуй, амьдралыг харуулсан 33 гэрэл зураг "Монгол нүүдэлчин" үзэсгэлэнд тавигдсан байна. Тэрээр зургаан жилийн өмнөөс гэрэл зураг сонирхож, тууштай зураг авч эхэлсэн бөгөөд өөрийн хоббигоо бүтээлчээр ажил хэрэг болгож чадсан гэдгээ нээлтийн үеэр онцлон ярьж байлаа.

Гэрэл зурагчин Г.Ган-Өлзий өнгөрсөн хугацаанд байгалийн болон нүүдэлчдийн ахуй, амьдралыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг хоёр удаа гаргаж байжээ.

"Монгол нүүдэлчин" үзэсгэлэнгийн нээлтийн үеэр "Гэрэл зураг хүнийг бүтээлч сэтгэхүйтэй болгож чаддаг, тууштай занд сургадаг, бас аливаа зүйлийг өөр өнцгөөс харах, тунгаан бодох боломжийг олгодог давуу талтай. Тиймээс сонирхлоо ажил болгож, чөлөөт цагаа үр дүнд хүргээрэй" хэмээн өөртэй нь ижил сонирхолтой, залуу зурагчдад онцлон хэлж байв.

Т.ДАВААНЯМ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment