Б.Обама: Доналд Трамп Ерөнхийлөгч болж чадахгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама орон нутгийн CBS телевизийн "60 секунд" гэх нэвтрүүлэгт оролцож, ярилцлага өгчээ. Улмаар энэ үеэр 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн Бүгд найрамдах намын урьдчилсан шатны сунгаанд нэр дэвшиж буй үл хөдлөхийн тэрбумтан Доналд Трампын тухай үг унагаад амжсан байна.
Тэрбээр "Би Д.Трампыг дараагийн төрийн тэргүүн болно гэж бодохгүй байна" хэмээн ярьсан байна. Б.Обама "Тэр хүмүүсийн анхаарлыг яаж татахаа мэддэг. Энгийн нэг реалити шоуны хөтлөгч хүн байсан шүү дээ. Тиймээс эхний удаад Трамд олны анхаарлыг нэлээд татаж буй нь гайхаад байх зүйл биш. Эцэст нь түүнийг АНУ-ын Ерөнхийлөгч болж чадна гэж бодохгүй байна" гэжээ.
Үл хөдлөхийн тэрбумтан, БНН-ын сунгаанд дэмжигчдийнхээ хувиар тэргүүлж буй Д.Трамп эдүгээг хүртэлх сонгуулийн кампанит ажлынхаа хүрээнд дүрвэгсдийн асуудал, зэвсэг, эмэгтэйчүүдийн асуудлыг хөндөн тавьж, дэмжигчдийнх нь хувь өссөөр байгаа билээ.
Б.ДАВАА
Эх сурвалж: www.mminfo.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment