Иракийн онгоц аль Багдадийн цувааг довтолсон уу?
Абу Бакр аль-Багдади
Фото: Reuters
Иракийн онгоцууд "Исламын улс" бүлгийн лидер Абу Бакр аль-Багдадийн явсан гэх авто цуваа руу Анбар мужийн Сиритэй хил залгаа нутагт довтолсон гэж цэргийнхэн мэдэгдэв. Аль-Багдадийг Кербала хот руу отрядын хээрийн дарга нартай уулзахаар явж байсан гэж мэдээлж байсан ч хэдэн цагийн дараа тэрээр энэ цуваанд яваагүй гэх мэдээлэл цацагджээ.
Иракийн хэвлэл өнгөрсөн онд Америкийн онгоцуудын бөмбөгдөлтийн үеэр түүнийг шархадсан гэж мэдээлж байсан ч Америкийн цэргийнхэн батлаагүй юм.
Өнгөрсөн оны долдугаар сард аль-Багдадийн мөргөл хийж байсан бичлэг тараагдсан юм. АНУ түүнийг хамгийн аюултай дайснуудын тоонд оруулан мэдээллийг нь 10 сая доллараар үнэлээд байгаа. Нээлттэй мэдээллүүдээс харахад, аль-Багдади 1971онд Самарра хотын ойролцоо төрсөн. Мөн Багдадын их сургуульд исламын шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment