Saturday, September 12, 2015

П.Өнөрбат мөнгөн медаль авлаа

АНУ-ын Лас-Вегас хотноо болсон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр манай дөрвөн бөх барилдсанаас 74 кг-ын жинд Пүрэвжавын Өнөрбат мөнгөн медаль, 57 кг-ын жинд Эрдэнэбатын Бэхбаяр хүрэл медаль хүртэж, 125 кг-ын жинд Жаргалсайханы Чулуунбат олимпийн эрхээ авлаа.

74 кг-ын жинд барилдсан Пүрэвжавын Өнөрбат алтан медалийн төлөө АНУ-ын бөх, олимпийн аварга, дэлхийн хошой аварга Жордан Эрнест Барроустай барилдаж, оноогоор ялагдлаа.

П.Өнөрбат нэгдүгээр тойрогт хийлж, удаах тойрогт БНСУ-ын бөх Буингмин Гонгтой маш хүнд барилдаан хийж хөлд нь орж өргөн цацах, ард нь гарах мэх хийж 3:0, 4:2 онооны харьцаараар хожсон. Улмаар Вэнэсуэлийн бөх Кристиан Солменназезийг (10:0), Францын Зелимхан Хажиев (6:1) нарыг хожиж, мөнгөн медалийн төлөө Энэтхэгийн бөх Н.Панча Ядавтай барилдах болсон. Манай бөх Энэтхэгийн бөхөд 3:4 онооны харьцаагаар хожигдож яваад барилдаан дуусахаас 5 секундын өмнө 1 оноо авч сүүлд авсан оноогоор мөнгөн медалийн болзол хангасан юм. Манай бөх өрсөлдөгчөө дэвжээний захад хөлд нь орж түрж гарган барилдаан дуусахаас 5 секундын өмнө 1 онооны үнэлгээ авахад шүүгч оноог өгөөгүй ч дэвжээнд авч гарсан дасгалжуулагч Ц.Баярсайхан дөрвөлжинг шидэж бичлэгийг дахин үзсэнээр манай бөхөд 1 оноог өгсөн юм. Ингэж П.Өнөрбат дэлхийн аваргын финалын барилдаанд шалгарсан. Дэлхийн аваргын төлөө шийдвэрлэх барилдаанаа дэвжээний эзэн орны бөх олимп, дэлхийн хошой аварга Жордан Эрнест Барроустай барилдаж, хожигдлоо.

БАРИЛДААНЫГ НӨХӨЖ ҮЗЭХ:

Ч.БОЛОР

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

1 comments:

  1. Сайхан байлаа. Гэхдээ маш их харамсаж байна.

    ReplyDelete