Элтон Жон Путинтай уулзахыг хүсчээ
Английн дуучин Элтон Жон ижил хүйстнүүдийн эрхийн асуудлаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах хүсэлтээ илэрхийлжээ. Элтон Жон "Тэр магадгүй намайг шоолж, "усан тэнэг" гэж нэрлэж болох юм. Гэсэн ч би түүнтэй ижил хүйстнүүдийн асуудлаар ярилцахыг хүсч байна" хэмээжээ. Түүнчлэн тэрээр ОХУ-ын төрийн тэргүүний ижил хүйстнүүдийн талаарх үзэл бодол, байр суурийг "инээдтэй" гэв. Элтон Жоны хувьд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг шүүмжилсэн анхны тохиолдол биш юм.
Сэр Элтон Жон өдгөө Укрианд яваа аж. Киевт тэрээр ерөнхийлөгч Пётр Порошенкотэй уулзаж, бэлгийн цөөнхийг "ЛГБТ" /лесби, гей, бисекс, трансжендер/ дэмжлэг үзүүлэхийг уриалсан байна. Түүнчлэн тэрээр Укрианы бизнесменүүдэд хандан бэлгийн цөөнх хүмүүсийг ажилд авахаас цааргалахгүй байхыг уриалжээ. Укрианд 2013 оны зургадугаар сард бэлгийн цөөнх дэх ижил хүйстнүүдийн авир, байдлыг хүлээн зөвшөөрсөн хууль баталсан аж. Эх сурвалж: ВВС
Б.АНХТУЯА
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment