Хүмүүнлэгийн тусламжийн 80 тонн ачаа ачсан хоёр тээврийн онгоц Сирид газардсан тухай "Санаа" агентлаг мэдээлжээ. Оросын тээврийн онгоцнууд Башар аль-Ассадын армийн гол түшиц газруудын нэг болох Латакиа боомт хот дахь агаарын баазад газардсан байна. ОХУ-ын батлан хамгаалахын төлөөлөгч хошууч генерал Игорь Конашенковын мэдээлснээр Сирийн ард иргэдэд зориулан майхан, ор, гудас, ундны ус, хүнсний тусламж хүргэсэн гэнэ.
Энэ нь ОХУ Сирийн засгийн газарт цэргийн тусламж үзүүлдэг гэх хардлагыг улам нэмэгдүүлж байна. Өмнө нь энэ долоо хоногийн эхээр НАТО болон АНУ-ын зүгээс ОХУ Сирид цэргийн тусламж үзүүлэх нь нэмэгдлээ хэмээн мэдэгдэж байсан юм. Харин ОХУ-ын зүгээс Сирийн хүсэлтээр хүмүүнлэгийн тусламж үзүүлснээс зэр зэвсэг нийлүүлээгүй гэж мэдэгджээ.
Сирид дөрвөн жил үргэлжилж буй цуст иргэний дайнд ОХУ-аас Башар аль-Ассадад тусламж үзүүлээгүй бол аль хэдийнэ унах байсан хэмээн Барууны ажиглагчид дүгнэжээ. Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассадыг унагаахын төлөөх иргэний дайнд 240 мянга гаруй хүн амь үрэгдэж, олон сая хүн орон гэргүй болж, дүрвэсээр байна. Эх сурвалж: ВВС
Б.АНХТУЯА
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment