Калифорнийн эрэгт 79 мянган л газрын тос асгарчээ

Калифорнийн эрэг дагуух эвдэрхий дамжуулах хоолойноос 79 мянган литр газрын тос далай руу асгарч байгааг АНУ-ын эргийн харуулууд мэдээллээ. Санта Барбара хотын ойролцоох 101-р хурдны замтай параллель дамжуулах хоолойгоос газрын тос асгарч байгаа аж.
Газрын тос дамжуулах энэ хоолой нь "Plains All American Pipeline" компанид хамаардаг байна. Одоогоор газрын тос дамжуулах хоолойд яагаад эвдрэл гарсан нь тодорхойгүй. Харин Санта Барбара хотын загас, зэрлэг амьтан хамгаалах байгууллагаас асгарсан газрын тосыг цэвэрлэх үнэлгээг хийж эхэлжээ.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Reuters
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment