Хулгай нүүрлэсэн саарал байшин

Төрийн ордон сүүлийн өдрүүдэд багагүй барцадтай байгаа бололтой. Засгийн газрын хуралдааны танхимд гал гарсан гэх дуулиан намжаагүй байхад дахиад хулгай гарсан мэдээлэл олны амны хачир болж байна. Болсон явдлыг сийрүүлбэл, Төрийн ордны хэвлэх цехийн өрөөнд байсан зөөврийн компьютерыг хулгайлагдсан аж. Уг компьютерт хэн авса, ямар зорилготой байсныг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа гэх.
Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор Төрийн ордонд хулгайн бузар шингэжээ хэмээн халаглах хүн олон байгаа гэнэ. Саарал ордонд суугаа томчууд нь төрийн өмч хөрөнгө, мөнгө төгрөгийг хулгайлж, жижигчүүд нь зөөврийн компьютер, гар утас зэрэгхэнийг шуух болсноос харахад Гандантэгчинлэн хийдээс лам хуврага залж, хулгайн бузар арилгах, эд хөрөнгийн газр хохирлыг хаах ном уншуулах цаг болсон юм шиг ээ.
Тэгээд ч саарал ордонг иргэд "хулгайч"-дын орогнол болсон гэж адалдаг. Хүмүүсийн бухимдал, хар энерги шингэсэн байхыг хэн мэдээл. Ямар ч байсан хэрүүлийн бузар бол саарал ордонд их шингэсэн. "Хулгай"-н бузар ч бас дутахгүй байх.
Элдэв хэрүүл, хулгайн дэв шингэсэн энэ газрыг ариутгах, ядаж арц хүж уугиулахгүй бол болохоо байх нь.
Давхар, давхар хамгаалалттай, төрийн тусгай газрыг давж гараад хулгай хийнэ гэдэг чадвар. Мэдээж, гаднаас хэн нэгэн ороод хулгай хийгээд гарахгүй нь лав. Дотор суугаа олон "хулгайч"-дын нэг нь хумслаа биз гэсэн яриа ч гадуур явж байгааг саарал ордны эрхмүүдэд дуулгачихад гэмгүй биз.
Одоо тэгээд "Хэрээ хэрээнийхээ харыг гайхав" гэгчээр том, бага "хулгайчид" хэнийгээ ч хардах билээ. Автобусанд "Халаасны хулгайчаас болгоомжил" гэсэн бичиг хадсан байдаг шиг Төрийн ордоны хаалга үүд, булан тохой бүрт "Анхаар: Том, бага хулгайчид ихтэй шүү" гэдэг анхааруулга хадчихвал амар юм уу.
М.ЯЛАЛТ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment