Wednesday, May 20, 2015

Ираны байлдааны хөлгүүд асуудал үүсгэжээ

 

Ираны засгийн газар Йеменд хүмүүнлэгийн тусламж хүргэх тээврийн усан онгоцоо байлдааны хоёр хөлгөөр хамгаалуулсан нь асуудал үүсгэжээ. АНУ болон түүний холбоотнууд байлдааны онгоцнуудаар хамгаалуулсан Ираны тээврийн хөлгийг зогсоох эсэхээ шийдэж чадахгүй байна.

 

АНУ, Барууныхан, Саудын Араб тэргүүтэй суннитын орнууд Ираны засгийн газрыг Йемений шийт босогчдыг зэвсгээр хангаж, дэмжин тусалдаг хэмээн харддаг юм. Тагнуулын албадууд Ираны тээврийн хөлөгт байлдааны зэвсэг хэрэгсэл ачсан гэх баталгаа байхгүй гэдгийг мэдээлсэн аж. Гэвч АНУ болзошгүй аюулаас сэрэмжлэн Адены булангийн баруун хэсэгт  таван байлдааны хөлгөө байршуулсан байна. уг нь Иран улс өнгөрсөн долоо хоногт Йеменд хүмүүнлэгийн тусламж хүргэх усан онгоцоо байлдааны хөлгүүдээр хамгаалуулна гэдгийг мэдэгдсэн аж.

 

Йеменд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх таван өдрийн түр эвлэрлийн хугацаа өнгөрсөн ням гаригт  /V.17/ дууссан билээ. Саудын Арабын тэргүүлсэн цэргийн эвсэл өнгөрсөн гуравдугаар сараас хойш Йемений шийтийн хоутис босогчдын эсрэг агаараас цохилт өгч байгаа юм. Йемений шийт босогчид Абдел Мансоур Хадийн засгийн газрыг түлхэн унагааж, өнгөрсөн есдүгээр сард нийслэлийг эзэлснээс хойш зөрчил, тулаан үргэлжилж буй. НҮБ-ын мэдээгээр өнгөрсөн гуравдугаар сарын 19-нөөс хойш Йеменд 1820 хүн амь үрэгдэж, 7330 хүн гэмтэж шархатсан байна.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Associated Press

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment