Wednesday, February 11, 2015

Обама Си Жинпинтэй утсаар ярьжээ

 

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өчигдөр /II.10/ Хятадын дарга Си Жинпинтэй утсаар холбогдож, цахим халдлага, интернэт хулгайн асуудлаар ярилцжээ.

 

Хятадын компьютерийн хакерууд АНУ-ын том компаниуд, батлан хамгаалах, цэргийн сүлжээнд халдсан гэх хардлага, буруутгал олонтаа гардаг юм.

 

Үүний зэрэгцээ тэд бүс нутгийн аюулгүй байдлыг сахин хамгаалахын тулд өгсөн үүрэг, амлалтаа дахин бататгаж, Ираны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрийн "P5+1" багийн тавьсан боломжийг Тегеран хүлээж авахад дэмжин туслахаар ярилцсан хэмээн "Цагаан ордоноос" мэдээлжээ. АНУ, ОХУ, Хятад, Их Британи, Франц улсын Ирантай хийж буй хэлэлцээрт Тегеран цөмийн зэвсэг үйлдвэрлэх хөтөлбөрөө өөрчилснөөр Барууныхан эдийн засгийн хоригоо цуцлах болзол тавьжээ. Ираны цөмийн хөтөлбөрийн уулзалтаар талууд хэлэлцээрт хүрэх эцсийн хугацаа ирэх зургадугаар сарын 30-нд дуусах аж.

 

Барак Обама Си Жинпинтэй утсаар ярих үедээ түүнийг энэ 2015 онд Вашингтонд төрийн айлчлал хийхийг урьсан байна.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment