Wednesday, February 11, 2015

“TransAsia” хохирогч бүрт хагас сая ам.доллар өгнө

"TransAsia" хохирогч бүрт хагас сая ам.доллар өгнө

 

Тайваний "GE235" нислэг Шиньбэй хотын голд осолдсоноос амь үрэгдсэн зорчигчдын ар гэрийнхэнд "TransAsia" компани нөхөн олгохоор болжээ. "TransAsia" компани амь үрэгдсэн хохирогч тус бүрийн ар гэрийнхэнд 470 мянган ам.долларын нөхөн олговор өгөхийг зөвшөөрч байгаа аж. Авиа компанийн албаныхан өнөөдөр /II.11/ хохирогчдын ар гэрийнхний төлөөлөгчидтэй нөхөн олговрын асуудлыг хэлэлцсэн байна.

 

Тайпей хотоос өнгөрсөн лхагва гаригт /II.4/ Кинмен арал хүрэх байсан "ATR 72-600" онгоцонд 58 хүн зорчиж явснаас 42 нь амь үрэгдсэн юм. Одоогийн байдлаар Тайваны аврагчид Кеелунг голоос нэг хүнээс бусад зорчигчдын цогцосыг олж гаргаад байна. Онгоцны осол техникийн доголдол эвсэл нисгэгчийн буруугаас болсон эсэх нь өнөөдөр / II.11/ тодорхой болох гэнэ.

 

Өмнө нь өнгөрсөн долдугаар сард "TransAsia" компанийн 48 хүнтэй өөр нэг онгоц осолдсоноос ар гэрийнхэнд нь ижил хэмжээний нөхөн олговор олгож байсан аж.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: The Economic Times

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment