Wednesday, February 11, 2015

Ээжийнх нь нас барсан өдөр Кристинаг үднэ

Ээжийнх нь нас барсан өдөр Кристинаг үднэ

Уянгын дууны нэрт дуучин Уитни Хьюстоны ганц охин 21 настай Бобби Кристина Браун эмнэлэгт ухаангүй байгаа тухай мэдээлсэн билээ.

Өнгөрсөн нэгдүгээр сарын 31-ний өдөр түүнийг Жоржиа муж дахь гэрийнхээ угаалгын өрөөнд усаар дүүргэсэн баннд ухаангүй хэвтэж байхад олсон юм. Цагдаа нар Кристинагийн ухаангүй олдсон шалтгааныг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагааг явуулж, гэрт нь нэгжлэг хийхэд мансууруулах төрлийн бодис олдоогүй юм. Харин бүсгүйн нүүр болон биеийн хэсгүүдэд хөхөрсөн хэд хэдэн шархуудтай байсан байна.

Тийм учраас цагдаа нар Кристинагийн найз залуу Ник Гордоныг сэжиглэн шалгаж, мөрдөн байцааж эхэлжээ.

Бобби Кристинагийн биеийн байдал талаар эмнэлгийн эмч нар ар гэрийнхэнд нь мэдэгдэн "тэдний зүгээс хийж чадах зүйл үлдээгүй" гэсэн байна. Зөвхөн аппаратын тусламжтайгаар амьд байгаа Кристинаг ээжийнх нь нас барсан өдөр буюу өнөөдөр үдэн явуулж, амьсгалын аппаратыг нь салгахаар гэр бүлийнхэн нь шийдсэн тухай "The Daily Mail" сайтад мэдээлжээ.

Ойр дотныхон болон найз нөхөд нь эмнэлэгт ирж түүнтэй салах ёс хийцгээж байна.

Кристинагийн ээж Уитни Хьюстон 2012 оны хоёрдугаар сарын 11-нд  Лос-Анжелес дахь "Беверли Хилтон" зочид буудлаас дүүрэн устай ваннд живсэн байдалтай олдсон юм. Түүний үхлийн шалтгааныг мансууруулах болон согтууруулах төрлийн бодисыг хэтрүүлэн хэрэглэсэн хэмээн тогтоож байсан билээ.

Т.АНУ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment