Monday, January 12, 2015

Н.Төмөрхүүгийн хүн ИНЕГ-ын санхүүг атгажээ

Н.Төмөрхүүгийн хүн ИНЕГ-ын санхүүг атгажээ

Шинэчлэлийн Засгийн газрыг "Дэнзэнгүүд олширлоо" гэж ирээд л баалдаг байсан сөрөг хүчин шийдлийн засгийг хамтарч байгуулах голлох яамдыг авсан. Тэгвэл МАН-аас томилогдсон сайд нар хэзээний халаа, сэлгээгээ эхлүүлж өөрсдийн хүнээ чухал албан тушаалд томилж эхэлжээ. Тэдний нэг нь  Зам тээвэр, Барилга хот байгуулалтын сайд Н.Төмөрхүү. УИХ-ын гишүүний төлөөх тулаанд Өвөрхангайд өрсөлдөж, багагүй хэрэг, зарга болсон ч АН-ын нэр дэвшигчдэд  тахимаа өгснийхөө хариуд сайдын суудлаар шагнуулсан гэгдэх түүнийг хуурамч дипломтой, сургууль төгсөөгүй гэдэг. 

Гэхдээ хулхины дипломтой гэдэг яриа нь "Тусгаар тогтнолын ордон"-г барихад саад болоогүй. Ингэснээрээ ч энхрий хайрт намдаа эрхгүй гавъяа байгуулсан хүний тоонд зүй ёсоор тооцогддог. Тэрээр "Өндөр буянт холдинг" ХХК-ийг үүсгэн байгуулсан бөгөөд компани нь барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэл худалдаа, зам гүүр угсралт, харуул хамгаалалт, зэрэг 10 гаруй чиглэлээр ажилладаг.

Түүнийг www.zaluu.com сайтыг эзэмшдэг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тэгвэл тэрээр саяхан ИНЕГ-ын Санхүүгийн асуудал хариуцсан захирлаар тус сайтын захирлаар ажиллаж байсан О.Дагвадоржийг томилжээ.   

Харин үүнд нь ИНЕГ-ынхан дургүйцэж байгаа ч арваар яригдах мянгаар цомотгол хийхээ мэдэгдэж айлгаад буй Засгийн газрын сайдаас эмээж, амаа хамхихаад ажлаа хийгээд суухаас өөр аргагүйд хүрсэн дуулдана.

О.Дагвадоржийн хувьд бизнесийн нарийн ширийнийг хэнээр ч заалгахгүй мэддэг, сүйхээ самбаатай нэгэн гэнэ.

Л.ХАЛИУ 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment