
Германы канцлер Ангела Меркель танхимынхаа гишүүдийн хамт "Нээлттэй, хүлцэнгүй Герман" гэсэн аянд оролцоно. Уг аянг мусульманы лидерүүд зохион байгуулж байна. Энэ тухай Agence France-Presse мэдээлжээ.
Бранденбургийн хаалганы дэргэд болох арга хэмжээнд Меркель, Зигмар Габриэль, Гадаад хэргийн сайд Франк-Вальтер Штайнмайер нар оролцох юм.
Өмнө нь Меркель аллагын хохирогч нарын дурсгалд зориулсан Парис хотын эв нэгдлийн маршид оролцоод иржээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment