Friday, December 19, 2014

АНУ дэлхийн лидер болсныг Обама мэдэгдэв

Барак Обама

Фото: Carolyn Kaster / AP

 

Өнгөрч буй он АНУ-ын хувьд чухал цөмрөлтийн жил болж, Вашингтон дэлхийн тавцанд лидерийн байр суурийг сэргээж чадлаа хэмээн Барак Обама баасан гаригт Цагаан ордонд жилийн дүнг сонсгохдоо мэдэгдэв.

 

Обамагийн хэлснээр, АНУ нь бусад орнуудыг дагуулан хөтөлж байгаа гэнэ. Тухайлбал, "Исламын улс" бүлэглэл, Эбола вирустай тэмцэхэд АНУ тэргүүн эгнээнд байна. Мөн Украины эсрэг Оросын түрэмгийллийг барин саатуулж, Москвагийн бодлогын эсрэг зогсоход бас л лидер болж байна хэмээн Обама хэлжээ.

 

Өнгөрч буй онд гэнэтийн олон асуудал гарч  ирснийг тэрээр хүлээн зөвшөөрөөд Америк зөв  чиглэлээр явж байна гэсэн найдлагатайгаар 2015 онд орж байгааг  хэлэв.

 

АНУ-д 57 сарын  турш эдийн засгийн өсөлт гарч байна. Нийт 11 сая ажлын шинэ байр бий болголоо. Үүний зэрэгцээ АНУ нь нефть, хийн олборлолтоор дэлхийн лидер болсон зэргийг Обама сануулав. Бүхий л талын үзүүлэлтээр аваад үзэхэд АНУ-ын сэргэж байгаа нь бодит болов. Бид илүү сайн болж чадлаа хэмээн тэр нэмэн өгүүллээ.

 

Обама бүрэн эрхийнхээ үлдэж буй  хоёр жилийн хугацаандаа итгэл дүүрэн урагшилна гэдгийг  хэлжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment