Friday, December 19, 2014

Том болж тоглосон нь

Арван тавтай охид, хөвгүүд цэнгээний газар нилээд задгай байдалтай нэгэн оройг өнгөрүүлсэн зургууд ойрын хэд хоног л цахим ертөнцийнхөнийг шуугиулж байна. Гэхдээ дийлэнх олонх нь буруутгасан аястай. Зарим зүйлийг олж мэдсэний дараа "аль алиндаа байжээ" гэдэг нь ойлгогдох байх.

Учир нь ILOFT гэх шөнийн цэнгээний газар "Монголын Анхдагч хүүхдэд зориулсан парти аялал зөвлөгөө өгөх зориулалттай DVBBS EVENT MGL зохион байгуулж байгаа single party" гэсэн тодотголтойгоор тус цугларалтыг зохион байгуулсан байна. "Хүүхдэд" гэсэн юм чинь хүүхдүүд очилгүй ч яах вэ. Харин цугласан хүмүүс нь л хүүхдүүд байснаас арга хэмжээ нь "насанд хүрчихсэн" байсныг зохион байгуулагчид тоосонгүй. Тоох ч гэждээ зориудаар ийм зүйл зохион байгуулсан шиг байгаа юм. Учир нь дараах тайлбараас олдох болно.

"Энэхүү Kiss me party утга санаа
Бид бүхэн Стикер ороход чинь Та бүхэнд 1 хүнд 5 стикер Өгөх болно Та таалагдсан охин/хөвгүүн дээрээ наагаад үнсэж болно 
Манай шоуны Гол зорилго нь Өсвөр насны охид хөвгүүдээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, найз нөхдийн хүрээг тэлэх өөрийгөө нээх зорилгоор зохион явагддаг байгаа шүү

Тус партины онцлог нь 3 өнгийн бугуйн tаx гаргах бөгөөд, уг tаx нь тус бүртээ утгатай.
1. Ногоон - ганц бие буюу хосоо хайж байна гэсэн утгатай.
2. Улаан -яасан ч байж магадгүй буюу яаж ч магадгүй гэсэн утгатай.
3. Цэнхэр - намайг бүү оролд буюу хостой гэсэн утгатай
Touch me бид бүхэн бугуйвч стикер 2 өгнө ногоон улаан бугуйвч зүүсэн таалагдсан охин/банди дээрээ стикерээ наагаад танилцаж болно
" хэмээн үйл ажиллагааныхаа зарчимыг тодорхойлжээ.

Тус арга хэмжээг "Mcs Coca-Cola", "TESO", "Мөнгөн Пресс" гэсэн томоохон компаниуд ивээн тэтгэж явуулсан гэнэ. Тэдэнд зохион байгуулагчид нь чухам юу гэж ойлгуулсан юм, бүү мэд. Ямартаа ч насанд хүрээгүй хүүхдэд чухам юуны "зөвлөгөө" өгөөд байгаа нь тодорхой дээрх арга хэмжээг Монголын томоохон компаниуд хамтран зохион байгуулжээ.

Нас биед хүрч, иргэний үнэмлэх гардах насыг нь тогтоочихсон байхад дээрх хүүхдүүдийг садар самуун, архидан согтуурахад уруу татаж, муу муухай бүхнийг өөгшүүлэн дэмжиж байгаа дээрх үйлдлийг хянадаг, зохицуулдаг, зохион байгуулагчдад нь арга хэмжээ авдаг албан тушаалтан, байгууллага байгаа гэдэгт итгэж байна.

Т.ДАРХАН

 

0 comments:

Post a Comment