Пакистанд 7 жилийн дараа цаазын ял гүйцэтгэв

Тусгай ажиллагааны үеэр устгагдсан дайчин.
Фото: Arshad Butt / AP
Пакистанд террорын хэргээр шүүсэн хоёр дайчинг цаазалсан тухай Пенджаб мужийн Дотоод хэргийн сайд Шуяа Ханзада (Shuja Khanzada) мэдээлснээс иш татан Agence France-Presse дамжуулав. Энэ нь 2008 оноос хойш гүйцэтгэж байгаа анхны цаазын ял болов.
"Доктор Усман гэдэг хочтой Акиль (Aqil), Аршад Мехмуд (Arshad Mehmood) гэсэн хоёр террористыг Фейсалабад хотын шоронд дүүжлэн цээрлүүлсэн" гэж сайд хэлэв.
Пакистаны эрх баригчид Хайбер-Пахтунхва мужийн Пешевар хотын цэргийн дунд сургуульд хийгдсэн террорын дараа терроризмын хэрэгт холбоотой хүмүүсийг цаазлахад тавьсан байсан хоригоо цуцалсан юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
0 comments:
Post a Comment