Сайн дурын армийнхан Луганскт.Фото: Андрей Стенин / РИА Новости
Донецкийн ойролцоох төмөр замын ойрлцоох пуужинт цэргийн ангийн хотхоны дэргэд байлдаан болж байна. Горловка суурины ойролцоо Северский Донец-Донбасс гэх усан хоолойн гурван шугам гэмтжээ.
Фото: Архив ИТАР-ТАСС/Константин Сазончик
Энэ өдрийн үд дундын үеэр Украины арми хуягт техникийн дэмжлэгтэйгээр Украины арми Донецкт өргөн цар хүрээтэй довтолгоонд орлоо гэж Донецкийн лидерүүдийн нэг Андрей Пургин мэдээлэв.
Украины парламент долдугаар сарын 22-нд тус улсын зүүн хязгаарын хэрэг явдалтайгаар холбогдуулан хэсэгчилсэн цэрэг татлага явуулах ерөнхийлөгч Петр Порошенкогийн тушаалын төслийг авч хэлэлцэнэ гэж спикер Александр Турчинов депутатуудын хэсэг болон жигүүрийн лидерүүдийн зөвлөлдөх уулзалт дээр мэдэгдлээ.
Ростов мужийн гуково хотын эмнэлэгт хүргэгдэн ирээд эмчилгээнд байгаа Украины 20 цэргийн нэг нь шархаа даалгүй нас баржээ. Эмнэлэгийн ажилтнуудын мэдээлснээр, гурван хүн сэхээн амьдруулахад, ес нь мэс засалд орж байгаа гэнэ.
Төмөр замын буудлаас холгүй орших орон сууцны хороололд байлдааны ажиллагаа явагдаж байна. Украины армийн нисэх хүчин Төмөр замын буудалд агаарын цохилт хийсний улмаас зам болон зүтгүүр эвдэрсэн байна.
ОХУ-ын нутаг дэвсгэр дэх дүрвэгсдийг түр саатуулах байранд одоо Украины 26 мянга гаруй дүрвэгч байгаа тухай Оросын Онцгой байдлын яамны мэдээнд өгүүлжээ.
Донецкийн нисэх буудлын орчим өглөөнөөс их бууны буудлагын чимээ нүрэглэж байна.
Урд шөнө хүчнийхний Луганскийн орчим хийсэн хийсэн давших ажиллагаа нурсан тухай ЛАУ-ын эрх баригчид мэдээлэв.
НҮБ-ын Аюулгүй зөвлөл үдээс хойш иргэний агаарын тээврийн онгоц осолдсон талаарх тогтоолын төслийг хэлэлцэж эхэлжээ.
Фото: EPA/IGOR KOVALENKO
Москвагийн цагаар 9.52 цаг гэхэд Боинг онгоц сүйрсэн газарт одоогийн байдлаар 251 хүний цогцос илрээд байна.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Орос ба Австралийн санаачилсан онгоцны ослын талаарх тогтоолын хоёр төслөөр тус бүрт нь санал хураах юм.
АНУ-ын ерөнхийлөгч ба Австралийн ерөнхий сайд нар Боинг онгоц Украинд сүйрсний мөрдөн байцаалтыг шуурхай явуулахын төлөө саналаа хэллээ. Тэд Донецкийн босогчдод ОХУ нөлөөлж чадна гэж үзэж байгаа юм.
Австралид ойрын хоёр долоо хоногийн дотор үндэсний хэмжээний гашуудлын өдрийг зарлаад байна.
Украин онгоцны сүйрлийн газарт шинжээчдыг нэвтрүүлэхэд аюулгүйн баталгааг өгч чадахгүй байна хэмээн Малайзийн Тээврийн сайд Тионг Лай мэдээлэв.
Малайзийн онгоц сүйрсэн хэрэгтэй холбогдуулан Германы канцлер Ангела Меркель ням гаригийн орой Орос, Их Британи, Франц, Австрали, Нидерланд, Финлянд, Украины төрийн тэргүүн нартай утсаар ярьжээ. Малайзийн онгоц сүйрсний дараа үүссэн хэрэг явдлын дараах байж боломгүй байдал ба салан тусгаарлагчдын зүгээс хохирогчдод сүйрлийн маягаар хандаж байгаа тухай яриа санал солилцооны гол сэдэв байлаа.
Украины ерөнхийлөгч Петр Порошенко өөрийн оронд НҮБ-ын цагдаагийн хүчнийг илгээх хэрэгтэй гэж Австралийн ерөнхий сайд Тони Эбботтай ярилцахдаа хэлжээ. Цагдаагийн хүч нь НҮБ-ын дэмжлэгтэйгээр ослын мөрдөн байцаалтыг шуурхай явуулахад туслана гэж үзэж байна.
Оросын ерөнхийлөгч Владимир Путин Украины сөргөлдөгч бүхий л талд хандан Малайзийн онгоц сүйрсэн хэрэгт бүрэн хэмжээний мөрдөн байцаалт явуулах нөхцлийг хангахыг уриаллаа. Оросын ерөнхийлөгч Донецт болсон онгоцны ослыг улс төрийн явцуу эрх ашиг олоход ашиглах эрх хэнд ч байхгүй гэж сануулж байна.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР
0 comments:
Post a Comment