Monday, July 21, 2014

Хариуцлагын бүсийн гадна

-Малайзийн "Боинг" онгоцыг Украины "Букууд" сөнөөсөн үү?-

 

Зенитийн пуужингийн "Бук-М1" цогцолбор.  Фото: Владимир Зинин / ИТАР-ТАСС

 

Малайзийн Malaysia Airlines нисэх компанийн зорчигч тээврийн  "Боинг-777"-2H6ER нисэх онгоц Оросын хилээс жараад км-ийн цаана Грабово сууриныаас холгүй Зүүн Украины нутаг дэвсгэрт унасан билээ. Онгоцны ослоор 283 зорчигч, нисэх багийн 15 гишүүд бүгд амь үрэгдэв.  Онгоц унасан мэдээ цацагдсанаас эхлээд түүнийг зенитийн пуужингаар  сөнөөсөн гэх яриа хурдтай дэгдэж байна. Малайзийн онгоцыг  Украины Нисэх хүчний дайрагч Су-25 онгоцноос  сөнөөсөн гэж хэлэх хүмүүс ч  байна.

 

Нислэг

 

Малайзийн зорчигч тээврийн  9M-MRD  дугаарын бүртгэлтэй, KLM 4103  чиглэлийн нислэг үйлдэж байсан агаарын хөлөг Амстердамаас Куала-Лампурын чиглэлд 2014 оны долдугаар сарын 17-ны өдрийн 14.14 цагт ( цаашид Москвагийн цагаар) нисчээ. Ойролцоогоор 16:20-д онгоц Украины  нутаг дэсгэрт явахад нь холбоо тасарсан байна. Оросын хилээс тавиад км-ийн  ойролцоо агаарын хөлөг доошилж эхэлсэн бөгөөд  тэр нь  онгоцны гэмтлийн улмаас эсвэл нэг улсын агаарын орон зайгаас нөгөө улсын  агаарын орон зайд шилжих  төлөвлөгдсөн төвшний солилт байсан уу гэдэг нь тодорхойгүй. Хожим онгоцны сэг ба зорчигчдын цогцос Донецк мужийн Грабово суурины ойролцоо олдов.

 

Иргэний агаарын тээврийн хөлгүүдийг  тус орны агаарын орон зайд залан  үйлчлэх Украины Агаарын хөдөлгөөнийг зохицуулах улсын  албаны ("Украэрорух") мэдээгээр, Малайзийн онгоцны нислэг нь  нислэгийн хэм хэмжээний дагуу  ямар нэгэн техникийн сааталгүйгээр  явагдаж байжээ. "Украэрорух"-ын ерөнхий захирал  Дмитрий Бабайчукийн  хэлсний дагуу,  KLM 4103  нислэгийн  нисгэгч нараас  техникийн саатлын талаар ямар нэгэн мэдээлэл ирээгүй байлаа. Онгоц  сүүлчийн техникийн үзлэгтээ 2014 оны долдугаар сарын 11-нд орсон байв. Онгоцны нислэг нь 10,6  мянган метрийн өндөрт, Украины эрх баригчдын энэ жилийн долдугаар сарын 8-ннс хориглосон  албан ёсны өдрийн төвшнөөс 2,7 км-ийн дээгүүр хийгдэж байжээ.

 

Онгоцны задран сүйрсэн хэсгүүдийн цацалтын  радиус нь  наад зах нь 15 км байгаа нь уг хөлөг өндөрт  задран унаж эхэлснийг харуулж байна.  Онгоцны сэгэнд задралтын шинж  ямар шинж тэмдэг байгаа нь тодорхойгүй.  Онгоц Украины нутагт унасан мэдээ москвагийн цагаар  19:00 орчимд  зарлагдлаа. Үүний дараа Украин, Орос, хүлээн зөвшөөрөгдөөгүй улсуудын  сайн дурын цэргийнхэн  бие биенээ онгоц унасанд буруутгаж эхлэв.  Тухайлбал, Оросын ерөнхийлөгч Владимир Путин онгоц сүйрсний хариуцлагыг  шууд Украинд өгч эхэлсэн юм. Украины ерөнхийлөгч Петр Порошенко онгоцыг журамт цэргийнхэн унагасан гэлээ. Сайн дурын  цэргийнхэн харуд нь Украины эрх баригчдыг буруутгаж байв.

 

Сонирхолтой нь  Украины эрх баригчид ч сайн дурын журамт цэргийнхэн ч агаарын хөлгийг зенитийн пуужингийн цогцолбороос  пуужингаар буудан унагасан гэлээ. Жишээлбэл, Украины Дотоод хэргийн сайдын зөвлөх Антон Геращенко онгоцыг "Путины найр тавин  өгсөн "Бук" гэдэг  зенитийн пуужингийн цогцолбороор хүлээн зөвшөөрөгдөөгүй улсуудын сайн дурын цэргийнхэн сөнөөсөн. Тэр цогцолбор нь Торез  хотын ойролцоо байгаа гэсэн байв. Өөрийн ээлжид Оросын РИА Новости агентлаг  журамт цэргийнхэн дундах өөрийн эх сурвалжийн  гэж байгаад  B777 онгоц унахын өмнөхөн Донецкийн районд  Украины  Зэвсэгт хүчний зенитийн пуужингийн  "Бук" цогцолборын дивизионыг шилжүүлэн байрлуулсан  удалгүй дахин нэг дивизионыг тийш нь татах бэлтгэлд орсон  гэлээ.

 

Фото: Михаил Воскресенский / РИА Новости

 

Дараагийн өдөр нь  буюу 2014 оны долдугаар 18-нд Оросын Батлан хамгаалах яам Донецкийн баруун хойд хэсэгт  Украины  зэвсэгт хүчний 156 дугаар зенитийн пуужингийн хорооны "Бук-М1" цогцолборын 27 пуужин харвагч суурийг байрлуулсан гэлээ.  Оросын Цэргийн яамны  мэдээгээр  энэ төрлийн цогцолборууд нь  агаарын байг 160 км-ийн  алс хүртэл зайд илрүүлэн 30 км гаруйн  алсын бүхий л төвшинд  сөнөөх чадвартай ажээ.  Малайзийн агаарын хөлөг нь зенитийн пуужингаар сөнөөгдсөн  гэдгийн  албан бус баталгаа нь түүний  хэсгүүд  их талбайд тархан унасан нь болж байгаа гэнэ. Гэхдээ үүнийг баталгаа болгон ашиглах боломжгүй. Үүний тулд олон тооны өөр  баталгаа баримт хэрэгтэй.

 

"Бук"

 

Малайзийн B777 агаарын хөлгийг  зенитийн "Бук" эсвэл "Бук -М1"  цогцолборын пуужингаар (илүү хожмын хувилбарууд — "Бук-М1-2" ба "Бук-М2" нь Зөвлөлт задарсны дараа хийгдсэн ба Украинд нийлүүлэгдэж байсангүй) сөнөөсөн гэхэд  хэд хэдэн  сул талууд байгаа нь  энэ таамаглалыг эргэлзээтэй болгож байгаа ажээ.  Украины, Оросын хэвлэлээр гарч ирсэн  агаарын хөлгийг  Украины таних тэмдэгтэй Су-25  дайрагч онгоц сөнөөсөн гэх олон тооны гэрчийн мэдээлэл гарсан байлаа.  Арван км-ийн өндөрт онгоцны төрөл, хаанахыг гэдгийг  харж чадах хүний харзны тухай ярих асуудлыг  авч үзээд ч хэрэггүй биз.

 

Өөр зүйл нь л сонирхолтой.  Зенитийн пуужингийн "Бук" цогцолбор нь  зохион бүтэцийнхээ  онцлогоор  агаарт бараг арваад минут байх утаат мөр үлдээдэг гэнэ. Гэтэл онгоц сүйрсний дараагийн цагуудад  гэрч нарын ярианаас тийм ул мөрийн тухай  гараагүй юм.  Тэр утаан замын яриа нь зөвхөн дараагийн өдөр нь л үдээс эхлэн сонсогдох болов.  Тухайлбал, Украины РКМ портал  Малайзийн онгоцыг буудсан гэх пуужингийн мөр гэсэн   зенитийн пуужингийн утаат замын зургийг гаргасан байлаа.  Зургийн үнэн эсэх нь тодорхойгүй. РКМ-ийн  мэдээний дагуу түүнийг Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлийн хэвлэлийн албаны дарга Геращенко баталгаажуулан пуужинг Торез хотын гуравдугаар микрорайоноос харвасан гэсэн байв.

 

"Бук-М1" цогцолборын  пуужинг цэнэглэн харвах машин.  Фото: Виталий Кузьмин / wikipedia.org

 

Тэмдэглэхэд, "Бук-М1" цогцолбор нь "онгоц", "нисдэг тэрэг" эсвэл "баллистик пуужин" гэсэн ангиллуудыг танихаас гадна  агаар том байнуудыг онох боломж нь 60-70 хувьтай гэнэ.  Үүний улмаас цогцолбороос агаарын байг буудахад  наад зах нь хоёр пуужинг дараалан харвадаг ажээ.  Угтан устгах пуужинг харвасан уу  гэдгийн хариуг зөвхөн бодит хяналтын  хэрэгслүүд л өгч чадах юм.   Жишээлбэл, Краснодарын  хязгаар  буюу Ростов муж дахь Оросын "Воронеж-ДМ"   гэх радио локацийн станцууд  өгч чадах юм.

 

Үүний зэрэгцээ, "Бук-М1" цогцолбор нь  илрүүлэх станцынхаа хамт бүтэн цогцолбороороо  агаарын байг 18 мянган км хүртэлх өндөрт 25 км-ийн зайд сөнөөх чадвартай. Эдгээр параметрүүд нь нисч буй  аппаратын хурд өндөр зэргээс хүчтэй хамааралтай.  Эдгээр цогц машинуудын  бүтэн цогцолбор зөвхөн Украины армид байгаа. Оросын Батлан хамгаалах яамны мэдээлсний дагуу "Бук-М1" пуужингийн харвах төхөөрөмжийг  Донецкийн орчимд байрлуулсан бол тэдний  хөнөөх  бүсээс гадна Малайзийн онгоц нисч явсан болж таарна.

 

2014 оны зургадугаар сарын сүүлчээр, хүлээн зөвшөөрөгдөөгүй улсуудын  сайн дурын цэргийнхэн  агаарын довтолгооноос хамгаалах А-1402 дугаар ангийг эзлэх үеэр  тэдэнд "Бук" системийн цогцолбор олзлогдсон гэж байв.  Хожим сүлжээнд тавигдсан зургууд нь Донецкийн сайн дурынханд  наад зах нь нэг  "Бук М1" байна гэж хэлэх боломжийг харуулсан юм.  Тэр нь байг илрүүлэх, байг  заах  системгүйгээр зөвхөн 6000 метрийн өндөр дэх байг л  сөнөөхөөр ашиглах боломжтой.

 

С-300ПС  цогцолборын пуужингийн хөөрөлт. Фото: Владислав Белогруд / РИА Новости

 

2014 оны долдугаар сарын 18-ны өдөр Украины ерөнхий прокурор Виталий Ярема  ерөнхийлөгч Петр Порошенкод мэдэгдэхдээ, сайн дурынхан "Бук" ба С-300 цогцолборуудыг олзлоогүй, тийм зэвсэг тэдэнд байхгүй гэжээ.  Олон янзын мэдээгээр Украины цэргийнхэн одоо С-300В1/ПС  гэх зенитийн пуужингийн 34 цогцолбортой бөгөөд тэдний чадвар нь агаарын  байг 10-аас дээш км-т сөнөөнө. Гэхдээ тийм цогцолборуудын байрлалд агаарын байг иргэний болон байлдааны онгоцнууд гэж ялгах төхөөрөмж  байдаг ажээ.

 

Хэрэв С-300 цогцолборын пуужингаар иргэний агаарын хөлгийг сөнөөсөн байвал түүнийг нь санаатайгаар хийсэн гэж хэлж болох талтай. Гэхдээ тэр тохиолдолд ямар байрлалаас буудсан  нь тодорхойгүй.  Дашрамд дурьдахад Оросын  хянах төхөөрөмжүүд "Бук М1" цогцолборын Стыла суурины орчим байрладаг "Купол" гэх радиолокацийн станцын ажиллагааг  17-ны өдрийн турш бүртгэж байсан гэж Батлан хамгаалах яам нь мэдэгдсэн байгаа.  Тэр станц нь Донецкаас 35 км-ийн зайд, онгоц унасан Грабово сууринаас наян км-ийн зайд байрладаг. 2013 оны арваннэгдүгээр сар хүртэл Украины арми С-200В цогцолбортой байсан ба одоо тэдний талаар тодорхой мэдээлэл байхгүй.

 

Дүгнэлтүүд

 

Донецк мужийн тэнгэрт юу болсон талаар ядаж ойролцоо дүгнэлт хийж болох баталгаатай баримтууд алга.  Сайн дурын цэргийнхэн унасан онгоцны хар хайрцгуудыг олсон тэднийг  олон улсын нисэхийн хороонд шилжүүлнэ гэсэн байв.  Онгоцны нислэгийн бичлэгийг хийж байх  эдгээр төхөөрөмжүүдийг уншсаны дараа  онгоцыг сөнөөсөн үү үгүй гэдгийг ядаж тогтоож чадах байх.  Онгоцны сэгийн гэмттэл нь  түүнийг пуужингаар сөнөөсний  ихээхэн магадлалтайгаар харуулж байгаа ч ямар төрлийн пуужингаар хаанаас сөнөөснийг тогтоох боломжийг бараг өгөхгүй хэмээн цэргийн мэргэжилтнүүд хэлж байна.

 

Украины нисэх хүчний дайрагч Су-25 онгоц. Фото: Женя Савилов / Reuters

 

Эцэст нь агаарын хөлгийг пуужингаар сөнөөлөө гэж тогтоосон ч хэн түүнийг хийсэн бэ гэдэг асуудал үлдэнэ.  Зенитийн пуужингийн "Бук", С-300 төрлийн цогцолборууд  байлдааны ажиллагааг түүнээс явуулсан эсэхийн үзүүлэлтийг харуулах  бүртгэлийн системээр тоноглогдсон байгаа.  Гэхдээ Украин, сайн дурынхан эсвэл Ростов мужаас пуужинг буудсан гэж байгаа Орос  өөрсдийн зенитийн цогцолборт олон улсын комиссийг оруулна гэдэг нь бараг байхгүй.

 

Үр дүнд нь Донецкийн районд ямар нэгэн цогцолбор байсан болж таарч байна. Үлдсэн баталгаануудыг нь олон улсын комисс л тогтоох нь үлдээд байна. Одоогоор Украины нутгийн дээгүүр иргэний агаарын тээврийн онгоцнууд нисэх нь албан ёсоор хоригдоод байгаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

0 comments:

Post a Comment