Wednesday, June 26, 2013

“Наадмын гоёл” үзэсгэлэнт худалдаа тун удахгүй

"Шударга үнэний төлөө хамтдаа тэмцэхийг хүсвэл лайк дарна уу"...

Нийслэлийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газар, Дэлхийн зөн олон улсын байгуууллагатай  хамтран "Наадмын гоёл" үзэсгэлэн худалдааг энэ сарын 28-наас 30-ны өдрүүдэд  "Улаанбаатар бизнес хөгжлийн төв"-д зохион байгуулахаар боллоо.
Үзэсгэлэнгийн нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Дэлхийн зөн-Монгол олон улсын байгууллагын суурин төлөөлөгч болон бусад албаны хүмүүс оролцох юм. "Ажилтай орлоготой Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд Засгийн газар болон нийслэлээс "Үндэсний үйлдвэрлэл"-ээ дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэхээр зорьж байгаа. Уг зорилтын хүрээнд төрийн худалдан авалтыг үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнээс хийх бодлого барьж байгаа юм.

Үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэлийн оёмол, сүлжмэл, гар урлал, модон эдлэлийн бичил, жижиг дунд, томоохон үйлдвэрлэгч, нийлүүлэгч зуучлагч, борлуулагч зэрэг 32 аж ахуйн нгэж байгууллага оролцоно. Үзэсгэлэн худалдааны үеэр "ТВ шоп" теле нэвтрүүлэгтэй хамтран шилдэг бүтээгдэхүүний дуудлага худалдаа зохион байгуулж, оролцогч аж ахуйн нэгж, иргэдийн бүтээгдэхүүнийг танилцуулна. Үзэсгэлэнд оролцогчид нь эрхэлж буй үйл ажиллагаагаа сурталчлан таниулах, түншээ олох, бүтээгдэхүүнээ борлуулах, зэх зээлд гарах том үйлдвэрлэлийн хамтрагчаа олохыг зорьж байгаа аж. 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай

0 comments:

Post a Comment