Wednesday, June 26, 2013

“Харанга”-ын Лхагваа наадмаар тоглолт хийхээр болов

"Шударга үнэний төлөө хамтдаа тэмцэхийг хүсвэл лайк дарна уу"...

Монголын рок попын загалмайлсан эцэг гэгддэг "Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн үзэгч, сонсогчиддоо бэлэг барих нь. Үе, үеийн сонсогчдын дууг нь сонсох дуртай "Харанга" хамтлаг ирэх жил 25 нас хүрэх гэж байгаа. Энэ ч утгаараа, тус хамтлагийн гитарчин Б.Одсүрэн өнгөрсөн сард "Оогий Харангатайгаа, гитартайгаа, найзуудтайгаа" нэртэй бие даасан тоглолтоо хийсэн.

Тэгвэл энэ жилийн Үндэсний баяр, наадмаар "Харанга" хамтлагийнхан сонсогч, фенүүдтэйгээ дахин уулзахаар товоо зарлаж байгаа аж. Энэ удаад дуучин Х.Лхагвасүрэн бие даасан тоглолтоо хийх гэж буй бөгөөд ирэх сарын 13, 14-нд Соёлын төв өргөөг "доргиох" төлөвлөгөө боловсруулж яваа гэнэ лээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай

0 comments:

Post a Comment