Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар "Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл" ТББ-ын нэхэмжлэлтэй "Петрочайна дачин Тамсаг" ХХК-д холбогдох иргэний хэргийн талаар гарсан Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 854 дүгээр шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 519 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн 563 дугаар тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах тухай хариуцагчийн гаргасан хүсэлтийг өчигдөр хянан хэлэлцлээ.
Хуралдаанаас хариуцагч "Петрочайна дачин Тамсаг" ХХК-ийн гаргасан хүсэлтэд хавсаргагдсан баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэх үед мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нөхцөл байдлыг илрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй тул хүсэлтийг хангахаас татгалзав.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай
0 comments:
Post a Comment