БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй Монгол иргэдийн ээлжит бүртгэл энэ оны долдугаар сарын 1- 4-нд орон даяар эхлэх юм байна. Нийслэлийн Баянзүрх дүүргийн хувьд эдгээр өдөрт Улаанхуарангийн ерөнхий боловсролын 44 дүгээр сургуулийн зааланд 08.00-17.00 цагт бүртгэх аж. Монгол Улсаас БНСУ-д гэрээт ажилчнаар ажиллахаар бүртгэлд хамрагдах иргэдэд тодорхой шалгуур заасан байна. Тухайлбал, 1973 оны наймдугаар сарын 26–наас 1995 оны наймдугаар 25-нд төрсөн байх. Мөншүүхээр таслагдаж, хорих ял эдэлж байгаагүй, БНСУ-аас албадан гаргах ажиллагаанд хамрагдаж байгаагүй буюу албадан гаргах арга хэмжээ авахуулж байгаагүй, Монгол Улсын хилээр гарах эрхээ хязгаарлуулаагүй, БНСУ-ын Элчин сайдын яаманд виз мэдүүлээд татгалзасан хариу авч байгаагүй иргэд уг бүртгэлд хамрагдах боломжтой юм байна.
Уг бүртгэлд хамрагдах хүсэлтэй иргэд бүртгүүлэхээр ирэхдээ гадаад паспорт /гадаад паспортгүй бол цахим үнэмлэх/-ний хуулбар, эх хувь, 3,5х 4,5 хэмжээтэй сүүлийн гурван сарын дотор авахуулсан засвар хийлгээгүй цээж зурагхоёр ширхэг, бүртэлийн хураамж 24 ам долларыг Хадгаламж банкны 10210033333 дансанд тухайн үеийн Монгол банкны ханшаар бодож тушаасан байх ёстой гэнэ. Түүнчлэн бүртгэл явагдаж байгаа тус байранд канон, зурагчин, Хадгаламж банк ажиллаж байгаа хэмээн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдэгдлээ.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай
0 comments:
Post a Comment