"Шударга үнэний төлөө хамтдаа тэмцэхийг хүсвэл лайк дарна уу"...
МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсантай холбогдуулан МАН-ын бага хурлын гишүүд, дарга Ө.Энхтүвшинг огцруулах, цаашилбал намынхаа Удирдах зөвлөлийг ч бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах асуудлыг тавихаар зэхэж байгаа аж. Эл асуудлыг МАН-ын бага хурлын гишүүд болох Н.Батсүмбэрэл, Т.Аюурсайхан хөндөж байгаа бөгөөд тэд хэвлэлийн хурал зарлалаа. Хэвлэлийн хурал 12.00 цагт Тусгаар тогтнолын ордонд болох юм. Бага хурлын гишүүдийн үзэж байгаагаар Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагдал нь МАН-ын дарга Ө.Энхтүвшинтэй хамаатай бөгөөд намд шинэчлэл хийгээгүйгээс болсон хэмээн үзэж байгаа гэнэ.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай
0 comments:
Post a Comment