Thursday, June 27, 2013

Халуун усны хязгаарлалт үргэлжилнэ

"Шударга үнэний төлөө хамтдаа тэмцэхийг хүсвэл лайк дарна уу"...

Нийслэлийн дулааны төв шугамд их засвар хийж байгаатай холбоотойгоор айл өрх, албан байгууллагуудын халуун усыг ирэх наймдугаар сарын нэгэн хүртэл хэсэгчлэн хязгаарлаж байгаа. Энэ ажлын хүрээнд ирэх сарын 01-с 09-нийг хүртэл халуун усыг дахин хязгаарлахаар болсон байна. Тодруулбал, Анчдын нийгэмлэг, "Хараа" зочид буудал орчмын орон сууц болон тусгай хэрэглэгчид, Бөмбөгөр зах, 70 дугаар цэцэрлэг, Гэсэр сүм, хуучнаар ХИД-1, Тэнгис кино театр, түүний ойролцоох орон сууцнууд, Гадаад хэргийн яамны 95 айлын орон сууцны хэсэгт халуун усны хязгаарлалт хийхээр болжээ. Түүнчлэн Бишрэлт, Урт цагаан, Засгийн газрын авто бааз, Метро малл дэлгүүр, Хөгжим бүжиг, Хятадын элчин сайдын яам, 100-н айлын бүх хэрэглэгчийн халуун усыг хязгаарлах юм байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай

0 comments:

Post a Comment