"Үнэн үү" ток шоуны хөтлөгч буюу өдгөө жүжигчин О.Анхбаяртай хамт "Фэйсбүүкийн эрхмүүд" нэвтрүүлгийг хөтлөн явуулах болсон Р.Нямбаяр нэг хэсэг үнэнээ хэлэхгүй гүрийсэн улстөрчдийг "жижигрүүлнэ" хэмээн бардамнаж байлаа. Гэвч улс төрийн сонгууль ид өрнөж эхлэх үест мань эр усанд хаясан чулуу шиг алга болсон төдийгүй өдгөө хувийн амьдралынхаа "сонин хачин"-аар үзэгчдийг алмайруулж яваа. Олонд танигдсан чадварлаг хөтлөгч болохоос нь өмнө ханилж, хоёр хөөрхөн хүүхэд төрүүлж өгсөн ханиа гомдоон мисс бүсгүйтэй учир ургуулсан тэрбээр энэ бүхнээ өнгөрсөн хугацаанд эрс үгүйсгэж байсан.
Гэтэл хэзээ мөдгүй нярайлах гэж байгаа мисс Э.Ганболор өнөөдөр өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд хайр сэтгэлээ тунхаглан "Хорвоо ертөнцийн сайхан мэдрэмж, би чамдаа хайртай, Нямбаяр аа" хэмээн бичсэн нь хөтлөгч залуугийн бүх нууцыг илчилсэн хэрэг боллоо. "Монголын сайхан бүсгүй-2007" тэмцээний мөнгөн эрдэнийн өргөмжлөлт мисс Э.Ганболор урьд нь амьдрал зохиож байсан бөгөөд өдгөө хүүтэйгээ хамт амьдардаг гэх. Харин айлын гэр бүл үймүүлж, өөрийн хоёр дахь амьдралыг зохиохоор яарсан мисс бүсгүй хөл хүндтэй болсон цагаасаа хойш олны нүдэнд өртөхөө больж, телевизийн нэвтрүүлгээ орхисон билээ.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE дараарай
0 comments:
Post a Comment