"Шударга үнэний төлөө хамтдаа тэмцэхийг хүсвэл лайк дарна уу"...
Монголын түүх, уламжлалыг тод дүрслэн харуулсан "Атга нөж" жүжгийн Чингис хааны дүр, "Үлэмжийн чанар" концерт зэргийг бүтээж, урлагт чөлөөт сэтгэлгээг төлөвшүүлэхэд хувь нэмэрээ оруулсан оруулж ч яваа хүн бол МУГЖ, төрийн шагналт Д.Сосорбарам буюу олны хэлж сурснаар Со гавъяат юм. Түүнийг танихгүй хүн гэж үгүй бөгөөд жүжигчин, дуучин, шүлэгч, улстөрч, уран илтгэгч гэх мэт авьяас бүхнийг энэ биедээ авсан чадварлаг уран бүтээлч билээ. Ингээд та бүхэндээ Со гавъяатын хуучраагүй зургуудыг хүргэж байна.
Хүний амьдрал эрээнтэй бараантай байдгийн адилаар Со гавъяат ч мөн эрээн бараан амьдралыг туулж иржээ. Хар нялхаасаа эмээ, өвөө дээрээ өсөж эмэг эхийнхээ хоосон хөхийг л хөхөж хүн болсон гэдэг. Эмээ нь их л хөнгөн шингэн, овсгоотой, уртын дуу сайхан дуулчихдаг хүн байжээ.
Оюутан ахуй насандаа. Өвөө эмээгийн гар дээр өссөн хүү Баян-Овоо сумын бага сургуулийн босго алхав. Д.Сосорбарам сургуульд байхын л шүлэг уншина, дуу дуулна. Таван онцын эзэн болж ангидаа толгой цохисон авьяастай нэгэн байжээ. Тэр ч бүү хэл, сурагчдын зөвлөлийн дарга, бүлгэмийн даргаар сонгогдож байсан учраас наймдугаар ангиа төгсөөд нэг жил багшаар ажиллаж байсан байна. Түүний дараа 1978 онд УБДС-ийн жүжигчний ангийн оюутан болжээ.
Тэрбээр 1992 онд П.Цогзолын найруулсан "Чи нэг нь" киноны зураг авалтын үеэр. Мөн ч залуухан байж дээ. Со гавъяат дэлгэцийн арав гаруй кинонд тогложээ.
"Намрын халуун өдрүүд" киноны Баваасангийн дүрд ТШ-т МУГЖ Д.Сосорбарам.
Үзэгчдийн сэтгэлд "Илүү сартай зун"-ы Галбадрах байна. Догшин ноён хутагт Данзанравжаа, Отелло, Чингис хааны дүр илүү хоногшсон биз ээ.
УГЗ Л.Эрдэнэбулган найруулагч "Үхэж үл болно Чингис хаан" кинондоо Со-г Чингис хааны дүрд тоглуулна гэж эртнээс бэлдүүлж байгаад гэнэт шийдвэрээ өөрчилсөн нь түүнд хүнд цохилт болж байсан гэдэг. Тэрээр Чингис хааны дүрд тоглох гэж үс сахлаа хүртэл ургуулж байсан юм. Хүнд цохилтонд орсон Со гавъяатад Баатар найруулагч санал тавьж, Б.Лхагвасүрэн гуай зоригжуулж, ятгаснаар "Атга нөж" жүжгийн Чингис хааны дүр амилжээ.
Тэрбээр 9 жил УДЭТ-д жүжигчнээр ажилласан. Харин 1992 онд Р.Чойномын нэрэмжит "Од" ганц хүний театрыг байгууллаа. Со ганц хүний театрын уран бүтээлээрээ билэг танхай яруу найрагч Р.Чойномын шүлгүүдийг амилуулсан юм.
Тэрбээр "Үзэл бодолдоо үнэнч явсныхаа төлөө" төрийн шагнал хүртлээ.
Түүний байгаа байдал, уран бүтээлчийн дүр, биеэ авч явж байгаа зэргээс нь болоод хүүхэд байхаас нь эхлэж янз бүрийн хоч нэр хайрлаж явсан бөгөөд хамгийн сүүлд түүнийг "Сагсуу хар" хэмээн нэрлэх болжээ. Угаасаа сайн, муу үгийг дуулаад сурчихсан эрхэм Гавъяат маань энэ хочоо миний 13 дахь нэр хэмээн тун бахархалтайгаар найз нөхөддөө ярьжээ.
Хошин урлагийн залуу болоод дунд үеийнхэн сар шинийн баярыг тохиолдуулан ахмад уран бүтээлчиддээ хүндэтгэл үзүүлж буй нь.
Зүүн гар талаас аав Дамдинсүрэн, Гэргий Б.Нинжбадгар, ээж Чимэдцэрэн, төрийн соёрхолт Д.Сосорбарам, залуу аав Чимэддорж. Дамдинсүрэн гэх энэ хүн гавьяатын ээжтэй ханилан сууж байсан бөгөөд багад нь салсан юмсанж. Тийм учраас Со гавьяат хойд эцэг Чимэддоржоо залуу аав гэж авгайлан дуудна. Харин Со гавьяат өвөөгөөрөө овоглож тэдний амьдралын философийг хонины сүүл адил хөхөж хүмүүжсэн гэж ярих дуртай билээ.
Гэргий Б.Нинжбадгар гуай ханийнхаа төлөө харанхуй шөнөөр ч хоол бариад гүйж очдог хүн аж. Хоёр биенийгээ халамж хайрандаа бөмбөрүүлдэг, ханилаад 25 жилийн дараа мөнгөн хуримаа хүүгийнхээ хуримтай давхцуулан хийсэн хосууд эгээ л нэг хүн шиг болсон гэдэг нь арга ч үгүй биз.
Тэрбээр "хамгийн сайхан зохидог хувцас дээл. Миний бие галбирт янз бүрийн өө байвал түүнийг дээл дарж чаддаг. Багадаа хөдөө мал маллаад дээл өмсч л өссөн, тийм болохоор дуртай байдаг юм. Миний хань энэ занг маань мэддэг болохоор, өнгө, материалыг нь ч сайн сонгодог. Миний хувийн оёдолчин Лхагваа гэдэг хүн дээл хийж өгдөг дөө" хэмээсэн юм.
Сайн морь сайхан эдлэл ч бас түүний гангараа.
Саяхан нэг найздаа "Би зуугийн талыг насалж байгаа атлаа нэг их юм хийсэнгүй. Харин нэг л зүйлийг хийжээ, ардчилсан хувьсгалыг үүсгэн байгуулалцаж, монгол хүнд эрх чөлөө авчирсан байна. Өөрийнхөө, өмчийнхөө, эрх чөлөө, эрүүл мэндийнхээ эзэн байх эрхийг авчирчээ" гэж хэлжсэн удаатай. Тэрбээр өчигдөр болсон АН-ын "Ялалтын баяр"-аар Ерөнхийлөгч болон тэнд хуран цугласан бүхэнтэй "халуун элгэн нутаг" дууг хамт дуулан омогшиж байлаа.
Со гавъяат "Надад нэг омогшил бий. Газар, ус их олон нэртэй. Нугачаа, ар толгой, өвөр толгой гэдэг ч юм уу. Миний мэндэлсэн газрын нэр нь Товгор. Тэр хавьдаа л өндөр товгор газар л даа. Үүндээ би жаахан омогшдог юм. Товгор гэж нэртэй уулын орой дээр шахам эхийн хэвлийгээс уначихаад, одоо намгар явбал утгагүй шүү нөхөр Сосорбарам гуай гэж би өөртөө хэлж, сайн сайхан өнгөтэй өөдтэй явахыг зорилгоо болгодог" хэмээлээ.
0 comments:
Post a Comment