Saturday, October 29, 2016

Авлигад өртөх эрсдэлтэй салбараар БХБЯ нэрлэгджээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай"  УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авч байгаа юм. Өнгөрсөн хугацаанд  авлигад өртөх эрсдэл бүхий ямар салбар байгааг гишүүн Ж.Ганбаатар асуусан юм.  АТГ-ын дарга н.Энхжаргал "Авлигын эрсдэлд өртөх магадлалтай салбарыг иргэний байгууллагын судалгаагаар тодорхойлж гаргадаг.  2015 оны байдлаар авлигад өртөх эрсдэл бүхий сал барын жагсаалтад  яамдаас Барилга хот байгуулалтын яам тэргүүлж, удаад нь   Эрүүл мэндийн яам, Зам тээврийн яам,  Байгаль орчин_ ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамд тус тус багтсан байна. Харин агентлагуудаас Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрыг нэгдүгээрт бичигдэж, АМГ, ГЕГ мөн багтжээ. Харин аймгуудаас Баян-Өлгий, Завхан, Дундговь, Өмнөговь багтсан байна" хэмээсэн юм.  

Олон улсын байгууллагын судалгаагаар авлигад өртөх эрсдэл бүхий салбарт улстөрчид, хууль хяналт, мэргэжлийн хяналт, яамд багтдаг байна.

Н.Энх

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment