Пакистанд дэлбэрэлт болж, 59 хүн нас барав
37 минутын өмнө
Пакистаны баруун өмнөд нутгийн Балочистан мужийн Кветта хот дахь цагдаагийн сургууль халдлагад өртсөнөөс 59 хүн нас барж, 117 хүн бэртсэн байна. Пакистаны хэвлэлийн мэдээлж буйгаар нас барагсдын тоо нэмэгдэж магадгүй аж. Тус улсын хил хамгаалалтын албаны мэдээлснээр, орон нутгийн цагаар энэ сарын 24-ний 23 цагийн орчим террорист гурван этгээд гар буу, гранатаар зэвсэглэн Цагдаагийн сургууль руу халджээ. Тэд тус сургуулийн зочид буудалд байрласан 200 гаруй цагдааг барьцаалсан байна. Пакистаны тусгай алба дөрвөн цагийн турш зэвсэгт этгээдүүдийн эсрэг дайралт хийж, нэгийг нь буудан хөнөөсөн бөгөөд нөгөө хоёр нь бөмбөг дэлбэлэн амиа золиосложээ. Пакистаны Ерөнхий сайд Шариф тус халдлагыг зэмлэн буруушаахын зэрэгцээ амиа золиослогчид Пакистаны терроризмын эсрэг тэмцлийг зогсоож чадахгүй" гэсэн байна.
0 comments:
Post a Comment