Их Монгол Улсын гудамжны авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд Оргил худалдааны төвийн урд гарцаас Жапан таун хотхоны уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг энэ сарын 20-ны 23:00 цагаас 22-ны 23:00 цаг хүртэл хаана. Энэ хязгаарлалтай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний
Ч:28 "Сэлх-7 буудал-Ривер гарден хотхон"
Ч:36 "Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан"
Ч:44 "Нарангийн гол-ТЭЦIII-Дүнжингарав худалдааны төв" чиглэлүүдийн замнал дараах байдлаар өөрчлөгдөнө.
Зам засварын ажлын үеэр Ч:28 чиглэлийн автобусууд Ривер гарден хотхон хүртэл явах боломжгүй тул Дүнжингарав худалдааны төв хүртэл явна. Харин Ч:36, Ч:44 чиглэлийн автобусууд Хүннүгийн гудамжаар 2 талдаа үйлчлэх бөгөөд Их Хүрээгийн гудамж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр нийтийн тээврийн үйлчилгээ явах боломжгүй болж буй юм.
В.Бат
0 comments:
Post a Comment