Sunday, May 22, 2016

Фрида Калогийн бүтээл найман сая ам.долларт хүрэв

Фрида Калогийн бүтээл найман сая ам.долларт хүрэв

Өчигдөр 17 цаг 55 минут

        Дэлхийн урлагийн ертөнцийн сонгодог төлөөлөл, Мексикийн зураач Фрида Калогийн "Dos desnudos en el bosque" буюу "Нүцгэн бүсгүйчүүд ойд" зураг дуудлага худалдаагаар найман сая ам.долларын үнэд хүрчээ. Түүний бүтээлүүдээс өмнө нь хамгийн ихдээ 5.6 сая ам.долларын үнэд хүрч байжээ. Зураач "Нүцгэн бүсгүйчүүд ойд" зургаа 1939 онд зурсан бөгөөд урлаг судлаачид"ганцаардал дунд орших бүсгүйн хүч чадал, сэтгэл хөдлөлийг илэрхийлсэн зураг" гэж тайлбарладаг аж. Түүний амьдралын тухай өгүүлсэн, Холливудын жүжигчин Салма Хайекийн тоглосон "Фрида" кино нь Оскарт нэр дэвшиж байсан билээ. Фрида Кало нь 1907 онд Мексикт төрж, төрсөн өдрөө тэмдэглэснээс долоо хоногийн дараа буюу 1954 оны долдугаар сарын 13-нд таалал төгссөн юм

А.Даваахүү

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment