Sunday, May 22, 2016

2080 хүн бясалгал хийхээр болжээ

2080 хүн бясалгал хийхээр болжээ

Өчигдөр 18 цаг 11 минут

        Бурхан багшийн Их дүйчин өдөр тавдугаар сарын 21-нд буюу ирэх бямба гаригт тохионо. Бурхан багш эхээс мэндэлсэн, төгс гэгээрсэн бурхны хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гээд гурван их үйл давхацдаг энэ өдөр үйлдсэн буян 100, 1000 дахин үрждэг хэмээн үздэг. Бурхан багшийн их дүйчин өдрийг Монгол Улс 26 дахь жилдээ тэмдэглэх гэж байна. Энэ жил Гандантэгчинлэн хийд эрүүл мэндийн байгууллагынхан хамтран хүүхдэд чиглэсэн хүмүүнлэгийн үйлсийг олноор зохион байгуулахаар төлөвлөжээ. Бурхан багшийн Их дүйчин өдрийн албан ёсны арга хэмжээ энэ сарын 21-ний өглөөний 05.00 цагаас Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацанд нэг өдрийн сахил хүртээх, сожон өгөх үйл ажиллагаагаар эхэлнэ. Улмаар Бурхан багшид тахил өргөх, ламын чодбын хурал, Ганжуур данжуур судартай гороогоор үргэлжлээд Сүхбаатарын талбайд 11.00-12.00 цагийн хооронд болох "Гэгээн гэрэл флашмоб"-д 2080 хүн бясалгах аж.

Б.Сийлэн

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment