Sunday, May 22, 2016

Ихэнх нутгаар сэрүүсч, хур тунадас орно

Ихэнх нутгаар сэрүүсч, хур тунадас орно

17 минутын өмнө

        Бүх нутгаар өнөөдрөөс сэрүүсч, бага зэргийн хур тунадас орох төлөвтэй байгааг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх төвөөс анхаарууллаа. Тодруулбал, маргааш, нөгөөдөр баруун болон говийн нутаг, төвийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр, 23-нд зарим газраар, 24-нд баруун зүгийн нутгийн өмнөд, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх нутгаар 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9, өдөртөө 14-19 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө хоёр хэм дулаанаас гурван хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан байна. Улаанбаатарт үүлшинэ. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр хүрч, шөнөдөө 0-2 хэм хүйтэн, өдөртөө 11-13 хэм дулаан байх юм.

Let's block ads! (Why?)

0 comments:

Post a Comment