Эрүүл мэнд, спортын сайдад С.Ламбааг дэмжив
0 минутын өмнө
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас "Их эзэн Чингис хаан танхим"-д хуралдаж Эрүүл мэнд, спортын сайдад тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбааг нэр дэвшүүлснийг гишүүдийн олонхи нь дэмжлээ. Тэрбээр Сү.Батболдыг Засгийн газрыг тэргүүлж байх үед Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан юм.
Өмнө нь Эрүүл мэнд, спортын сайдаар Ц.Лхагвасүрэнг томилуулах саналыг өргөн мэдүүлж байсан ч өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор хэлэлцэх үед гишүүдийн олонх нь "Дэмжих боломжгүй" гэж үзсэн. Улмаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэхүү саналаа татан авч буйгаа мэдэгдэж байсан юм.
О.Заяа
0 comments:
Post a Comment