Tuesday, October 13, 2015

Өлсч цангасан хүүхдүүд өндрөөс унах шахжээ

Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд орших "Харуул Алтай" хотхоны 108 дугаар байрны дөрвөн давхарт айлын тагтан дээр бага насны гурван хүүхэд унах гээд байна, хаалгыг онгойлгож өгнө үү гэсэн дуудлагыг оройн 20:20 цагт ирүүлжээ.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн албан хаагчид таван давхараас аврах олс ашиглан тагтаар нь ороход харгалзах хүнгүй өглөөнөөс хойш юм идээгүй, ам нь цангасан байдалтай 2-5 насны гурван эрэгтэй хүүхэд байсныг аюулгүй болгосон байна. Эцэг эхчүүдэд хүүхдээ харгалзах хүнгүй гэрт нь үлдээхгүй байх, гэр орон сууцныхаа галын аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна. Сүүлийн үед эцэг эхийн болгоомжгүй үйлдэл, хараа хяналтаа сулруулснаас үүдэлтэйгээр бага насны хүүхдүүд өндрөөс унаж амиа алдах явдал багагүй гарч байгаа билээ. Тиймээс бага насны хүүхдүүдээ харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж, үлдээхгүй байхыг холбогдох албаны хүмүүс анхааруулж байна

Г.ТУУЛ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment