Tuesday, October 13, 2015

Дэлхийн залуу циркчид Монголд

Олон улсын циркчдийн "ВУЧИАО" фестиваль есдүгээр сарын 29-нөөс энэ сарын 7-ны хооронд БНХАУ-ын Хэбэй мужийн Шижиажуан хотын урлагийн ордонд амжилттай зохиогдож өндөрлөлөө. Циркчдийн дунд "А" буюу нэгдүгээр зэрэглэлийн уг фестивальд  ХБНГУ, ОХУ, БНХАУ, Мексик, Канад, АНУ, Франц, Хойд Солонгос, Монгол зэрэг арав гаруй орны шилдэг циркчид ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Монгол Улсаа төлөөлөн оролцсон Т.Буд продюсертай, Б.Золбаяр ахлагчтай Монголын үндэсний циркийн жүжигчид шидэх банзны үзүүлбэрээр хамгийн өндөр оноог авч "ВУЧИАО" мөнгөн цомын эзэд болжээ. Харин энэ сарын 14-ний өдрөөс эхлэн Монголын Үндэсний циркийн манежнаа "Дэлхийн залуу циркчдийн анхдугаар фестиваль" болох ба тус тэмцээнд Монголын төдийгүй Орос, Япон, Швейцарь, Буриад, Якут зэрэг 10 гаруй орны залуу жүжигчид авъяас чадлаараа өрсөлдөх юм.

Г.ТУУЛ

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment