Барилгачдын талбайн хажууханд буюу засгийн газрын 12-р байр, Орчуулагчдын товчоо гээд та бидний мэдэх олон байгууллагаар хүрээлэгдсэн нэгээхэн хэсэгт давхарласан ном мэт өвөрмөц архитектуртай нэгэн барилга сүндэрлэжээ. Барилгын хийцээсээ эхлээд номтой холбоотой гэдэг нь шууд ойлгогдох энэ сонирхолтой барилга бол "Nomon Bookstore" юм.
Анх 20м.кв ч хүрэхгүй жижигхэн ТҮЦ байсан газарт 200-гаад м.кв-тай барилгаа босгосон юм билээ. Хэдий талбай багатай ч цэлгэр уужуу харагдах үүднээс битүү шилэн фасадтай хийсэн нь нүд баясгахаар болсон байсан. Эхний давхарт монгол, англи хэл дээрх бэстсэллэр номуудыг худалдаалдаг номын дэлгүүртэй бол хоёрдугаар давхарт төрөл бүрийн кофе, ази маягийн амтат хоолоор үйлчилдэг кафе, харин гуравдугаар давхарт уулзалт, сургалт, семинар зохион байгуулж болохуйц 20 орчим хүний багтаамжтай танхим бий.
"Номон"-гийнхон Улаанбаатарын хамгийн эртэч кафе болж, өглөөний 07:00 цагт үүдээ нээж, орой 22:00 цаг хүртэл уртасгасан цагийн хуваариар ажиллахаар зэхэж байгаа аж.
Сонирхуулахад, "Номон" хэд хэдэн шинэ үйлчилгээг анхлан үйлчлүүлэгчдэд санал болгохоор бэлтгэж байгаа гэнэ_ Тухайлбал, ном түрээслэх үйлчилгээ, эрүүл өглөөний цай хѳтѳлбѳр, "Sushi and Wine" оройн хөтөлбөр гээд сонирхолтой үйлчилгээнүүд удахгүй нэмэгдэх ажээ. "Номон"-гийн фэйсбүүк хаягаар зочилж, илүү их мэдээлэл авахыг хүсвэл Nomonbookstore, N cafе UB хаягийг сонгоорой.
Хүн багахан зүйлээс ч гэсэн сайхан энерги мэдэрч, түүнийгээ ч бусдад түгээдэг гэдгийг "Номон"-гоор ороод гарахад та бэлхнээ мэдэрнэ.
This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.
0 comments:
Post a Comment