Tuesday, October 13, 2015

Орон сууцны үнийн индексийг зарлав

Орон сууцны үнийн индексийг зарлав

22 минутын өмнө

Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг зууч" компанийн хараат бусаар хийсэн 2015 оны 09-р сарын "Орон сууцны үнийн индекс"-ийн (ОСҮИ) судалгааг өнөөдөр олон нийтэд танилцуулав.


Тус судалгаагаар ОСҮИ 09-р сард 9.3 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -2.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад  -8.1 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -11.1 хувиар буурчээ.

Шинэ орон сууцны үнийн индекс 18.8 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -3.3 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үеэс -6.3 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -7.1 хувиар буурсан байна.

Хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 3.7 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -1.6 хувиар, оны эхэн үеэс -10.7, өнгөрсөн оны мөн үеэс -13.4 хувиар буурсан үзүүлэлт юм.

 

Нэгдсэн

Шинэ о/с

Хуучин о/с

Индексийн өөрчлөлт /суурь үе 2013.01-с/

9.3%

18.8%

3.7%

Өмнөх сартай харьцуулахад

-2.2%

-3.3%

-1.6%

Оны эхэнтэй харьцуулахад

-8.1%

-6.3%

-10.7%

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад

-11.1%

-7.1%

-13.4%

ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолж буй бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 5226 орон сууцны мэдээллийг хамрууллаа.

Эх сурвалж: www.mongolbank.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment