Wednesday, October 14, 2015

Гачууртын алтны уурхайн сахиул амиа алджээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын "Түнхэл" багийн Гачууртын алтны уурхайн сахиулаар ажилладаг иргэн 57 настай, эрэгтэй Г нь сураггүй алга болжээ.

Тодруулбал, энэ сарын 09-ны өдрийн 22:00 цагт тэрээр гэрээсээ гарч тус уурхайн нэгдүгээр пост руу явна гэж гараад сураггүй болсон байна. Улмаар гэртээ эргэж ирэлгүй гурав хоносон тул эрэн хайх дуудлагыг энэ сарйн 13-ны өдрийн 07:19 цагт Онцгой байдлын газарт өгчээ.

Тус дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 19 дүгээр ангийн зургаан алба хаагч, нэг автомашин, цагдаагийн найман албан хаагч, нэг автомашин, нийт 14 албан хаагч, хоёр техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Удтал эрж хайсны эцэст Түнхэл багийн Гацуурт голын эрэг дээрээс түүний цогцсыг олсон байна. Улмаар цагдаагийн байгууллагад цогцсыг хүлээлгэн өгсөн бөгөөд гадны нөлөөтэй нас барсан эсэхийг шалгах байгаа ажээ.

Ж.ӨӨДЛӨН

Эх сурвалж: www.mminfo.mn

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment