Saturday, October 10, 2015

Хиймэл дагуулын тусламжтайгаар довтолгоо хийв

Хиймэл дагуулын тусламжтайгаар довтолгоо хийв

Оросын Су-34 онгоцууд КАБ-500С гэх удирдлагатай бөмбөгөөр хиймэл дагуулын онилгооны дагуу Сирийн Ракка мужид «Лива аль-Хак» гэх бүлэглэлийн командын байрыг бөмбөгдөн устгажээ.

Энэ үеэр "Исламын улс" бүлгийн хоёр удирдагчийг устгасан байна. Мөн 200 орчим исламын дайчид өртжээ. Энэ тухай Оросын Жанжин штабын орлогч дарга, дэслэгч генерал Игорь Макушев мэдэгдлээ.

Түүний хэлснээр нэг хоногийн дотор байлдааны 67 нислэг хийж, террористуудын 60 байрлалыг бөмбөгдсөн байна. Алеппо район дахь террористуудын хуучин шоронд байсан зэвсгийн агуулахыг 100-гаад дайчдын хамт устгасан тухай мэдээллийг мөн өгч байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

This entry passed through the Full-Text RSS service - if this is your content and you're reading it on someone else's site, please read the FAQ at fivefilters.org/content-only/faq.php#publishers.

0 comments:

Post a Comment